Монголын кино урлагт чамгүй сайшаал хүртээд байгаа Ноён эмэгтэй кинонд тоглосон жүжигчин О.Үржинхандын бэр дүү Б.Нинжгарав Сэрээ булчирхайн хорт хавдрын гуравдугаар шатанд хүрч Монголын ард түмнээсээ хандив хүсэж байна.
Тэрээр Монгол Улсдаа сайн гэгдэх бүх л эмнэлгийн байгууллагаар үзүүлж шинжилгээ хийлгэсэн ч Монголд эмчлэгдэх боломжгүй гэх хариултыг сонссон гэнэ. Иймд Турк улсын Меди Пол эмнэлэгт эмчлэгдэх боломжтой гэх хариу сонссон ирэх сарын 02-ны өдөр зорьж эмчлүүлэхээр болжээ. Эмчилгээний зардалд 200 сая төгрөг шаардагдаж байгаа бөгөөд энэ их хэмжээний мөнгийг цуглуулах боломжгүй байгаа учраас ийнхүү ард түмнээсээ хандив хүссэн юм.
Б.Нинжгарав нь хоёр настай охинтой. Өөрийн төрсөн эцэг, эх нь хорвоогийн мөнх бусыг үзэж өнчирсөн нэгэн. Түүнд нөхрийнх нь ар гэр халуун ам бүлээс өөр хэн ч үгүй. Тэрбээр хорвоод олдсон ханьтайгаа хөөрхөн охинтойгоо хорвоогийн эгэл өдрүүдийг эрүүл саруул эсэн мэнд туулахын хүслэн болж байгаа гэдгээ ч илэрхийлсэн юм.
ХАНДИВЫН ДАНС: Б.НИНЖГАРАВ 5150190445 /ХААН БАНК/, 5005554703- О.САМБАЛХҮНДЭВ-НӨХӨР /ХАС БАНК/
Сэтгэгдэл ( 1 )
eruul enh boltugai handiwt negdlee