Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Шагайн харваа 2022” тэмцээий аваргууд шалгарлаа.
Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 40 багийн 300 гаруй харваачид оролцож, хоёр өдрийн турш цэц мэргэнээ сорьсноос,
- Нэгдүгээр байранд “Догшин сүлд” ХХК-ийн тамирчин Л.Пүрэв-Очир багийн ахлагчтай баг.
- Хоёрдугаар байранд “Их говь” ХХК-ийн тамирчин Д.Чинцогт ахлагчтай баг.
- Гуравдугаар байранд “Гуа орд” ХХК-ийн тамирчин Г.Наранбат ахлагчтай баг.
- Дөрөвдүгээр байранд Хан-Уул дүүргийн иргэн П.Шаравнямба ахлагчтай баг тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )