Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020 онд хичээлийн жилийн бүтцийн өөрчлөлт хийж, ерөнхий боловсролын сургуулиудыг гурван улиралтайгаар хичээллүүлэхээр болсон. Энэ хуваарийн дагуу харахад 2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд сурагчид арванхоёрдугаар сарын дунд үе хүртэл хичээллэхээр байна.
Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулиуд арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд, 19-нөөс нь эхлэн амарна. Нэгдүгээр улирлын амралт 2023 оны нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилж, хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )