Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүрэгт ажилласан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь төвийн шугамд холбогдоогүй учраас бохироо соруулдаг байсан.
Хэрэглээний ачааллаас шалтгаалан зарим үед бохир халих тохиолдол гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэж төвийн шугамд холбох, шаардлагатай санхүүжилтийг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана гэдгийг тухайн үед хэлж байсан. Дээрх ажил 11 сард хийгдэж дуусана.
Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжилт гарган, далан дагуух ус тогтсон хэсгийг цэвэрлэж, ариутгал хийх ажлыг хийнэ. Мөн СЭМҮТ-ийн бохирыг цөөвөрлөн зориулалтын цооногт шилжүүлж асгах юм.
Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, НҮГ нь далан дагуух тогтсон усыг цэвэрлэх, ариутгах ажлыг зохион байгуулж байна. Харин тухайн хэсэгт үүссэн хогийг цэвэрлэх ажлыг хорооны удирдлагууд болон иргэдийн бүлэг цэвэрлэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
батэрдэнэ гэж үнэхээр ажил хийж эхэлсэн чадаж байгаа хүүхдийг битгий солиорой. ЗГ-н хурал дээр шүүмжлэлтэй хандаж үг хэлдэг залуу засгийн газарт ороод ирчихсэн байна шүү.Бүгд нугасгүй толгой дохисон ЗГ-н гишүүд хамгийн сайн биш шүү Оюун эрдэнээ зөв ойлгооорой