Дээд боловсролын ууган голомт Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдаж үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний тэгш дүүрэн 80 жилийн ойн баярын мэндийг МУИС-ийн үе үеийн эрдэмтэн багш профессор, ажилтан, суралцагч, төгсөгч, дэмжигч болон хамтран ажилладаг байгууллагууддаа өргөн дэвшүүлье.
Нэгэн наяны өмнө дайны хүнд хүчир жилүүдэд манай улсын дээд боловсролын ууган голомт, ууган их сургууль үүсэн байгуулагдаж, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбарт эрдмийг түүчээлэн, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын гол цөм болж өсөн бэхэжсэн байна.
Монгол Улсын Их Сургууль эх орондоо эрдмийн хэт цахиж, хөгжлийн галыг бадраасан 80 жилийн түүх бол олон мянган боть гаргавч үл багтах агуу их түүх. Үндэсний дээд боловсролын тогтолцоо, шинжлэх ухааны салбаруудыг үүсгэн хөгжүүлсэн, мянга мянган нээлт, судалгаа, 200 мянган гаруй төгсөгчийн алдар амжилт, бүтээлүүд нь тоочвол үл барагдах, тоолбол үл дуусах асар баялаг түүх билээ. Улс орны уураг тархи болсон ууган их сургууль уламжлал түүхээ улам бататган, шинэ цагт шинэ түүхээ бичсээр байна.
Университет, факультет, декан, ректор, Эрдмийн зөвлөл, оюутан зэрэг үгсийг Монголчуудын чихэнд анхлан дуулгасан манай их сургууль өдгөө Z generation, Дижитал их сургууль, хиймэл оюун ухаан, цахим сургалт, орон зай, цаг хугацааны хязгааргүй цахим эрин үед боловсролыг цахимжуулах, насан туршийн боловсрол олгох, аж үйлдвэрийн хувьсгалыг өрнүүлэх зэрэг шинэ цагийн сорилт, чиг хандлагад Монголоо манлайлан тив, дэлхийд өрсөлдөж байна. Бид энэхүү хариуцлагатай хийгээд чухал үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ төрийн тэргүүлэх их сургуулийн хувьд сургалтын үйл ажиллагаанаас гадна улс эх орныхоо өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг даван гарах суурь судалгаа хийх, төр засгийн бодлого шийдвэрийг шинжлэх ухаанч байхад судалгаагаар үйлчлэх үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирлээ.
Цаашид энэ үүргээ шинэ шатанд гаргах, судалгааг нэмэгдүүлэх чиглэлд зорин ажиллаж буйг онцлон тэмдэглэе. Монгол Улсын Их Сургуулийн, Монголын дээд боловсролын өнөөдрөөс илүү маргаашийг авчрах хүсэл зорилго Та биднийг нэгтгэж байна. Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн боловсролд монголчууд ямар байр суурьтай байх вэ? Дэлхийг эрхшээж явсан монголчууд эрдмийн хүчээр дэлхийн тавцанд эргэн ирэх түүхэн сорилтын өмнө Та бид хамтдаа зогсож байна. Хэн ч, хаанаас ч, хэзээ ч, ямар ч хэлбэрээр суралцаж болох нээлттэй, дижитал, виртуал, мета их сургууль болох, мэргэжлийн ур чадвар болон зөөлөн ур чадвар хослуулан олгох шинэ түүхээ илүү өндөр хурдтай, илүү эрч хүчтэй, илүү ухаалгаар бүтээнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид бахархалтайгаар илэрхийлье. Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, урагш тэмүүлсэн амжилтуудаар түүчээлэн Их сургуулийнхаа түүхт 80 жилийн ойгоо угтан авч буй МУИС-ийн үе үеийн эрдэмтэн багш профессор, ажилтан, суралцагч, төгсөгч, дэмжигч болон хамтран ажилладаг байгууллагууд, МУИС хэмээх эрдмийн овгоор овоглодог хүн бүхэнд тэгш дүүрэн 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармуй.
Монголын тархинд ертөнц багтана.
МУИС-ийн захирлын албан үүргийг
түр орлон гүйцэтгэгч, доктор
Б.ОЧИРХУЯГ
Сэтгэгдэл ( 4 )
Manaihan nomrog ene terdee anhaarmaar iym bolovsroliin bish shashin sectiin esloliin huvtsas shig haragdah iym shuud.
80 жилийн түүхтэй гэхэд арай өрөвдмөөр бгаашдээ захирал нь иймэрхүү нөхдүүд байхаар аргагүйшдээ оюутнууд сурах сонирхолгүй больё гэвэл энэ муис гээч сургуулийг сонгоорой
хайрыг хүснэ онц сонирхолтой ном муисийн урьд талын интерномд худалдаалагдаж бн хамгийн хямд чанартай ном
YUGAA UMUSTSUN HUJAA SALBADAI BE