ОБЕГ: Удирах бүрэлдэхүүний сургалт эхэллээ

2022 оны 10 сарын 05

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хоёрдугаар үе өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад зориулсан “Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент” академик сургалтаар эхэлж байна.

Сургалтаар ажиллагааны удирдлага, ослын үеийн удирдлагын тогтолцоо, гамшгийн голомтод холбоо зохион байгуулах аргазүй, газар хөдлөлтийн тухай ойлголт, нөхцөл байдлын үнэлгээ, ослын хариу арга хэмжээний төлөвлөлт, ослын үеийн олон нийттэй харилцах тактик, ажиллагааны хэсгийн үйл ажиллагаа, захиргаа, санхүү, ар тал хангалтын хэсгийн үйл ажиллагаа сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга,  гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top