Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын Үндэсний Их Сургууль (МҮИС) гэдэг нэр бол Монгол Улсын Их Сургуулийн өмч хэмээн мэдээллээ.
Тэрбээр "Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ 80 жилийн түүхийг МУИС бичиж үлдээсэн байна.
1992 онд Ардын их хурлын тогтоолоор МУИС-д "Монголын үндэсний их сургууль" гэдэг нэрийг олгосон. Тийм учраас энэ нэр бол МУИС-ийн оюуны өмч. 80 жилийн түүхийг бүтээсэн үндэсний брэнд нэрийг хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг.
"Монголын үндэсний их сургууль" гэх нэртэй холбоотой маргаан олон жил үргэлжилсэн. Хамгийн сүүлд МУИС-аас гаргасан оюуны өмчийн маргаан дээр бид ялсан. Тиймээс энэ нэр МУИС-ийн оюуны өмч гэж хадгалагдах эрх зүйн орчин бүрдэж байна гэж үзэж болно.
Одоо "Монголын үндэсний их сургууль" гэх нэртэйгээр үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагыг цаашид ямар нэршилтэйгээр явахыг мэдэхгүй байна. Тухайн байгууллагын асуудал" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )