Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2022.10.05/ УИХ-д 2023 оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат өгсөн юм.
Тэрбээр "МҮЭХ 2023 оны улсын төсөв, мөн намрын чуулган эхэлж байгаатай холбоотойгоор байр сууриа илэрхийлж байна. Монгол Улсын төсөв Монголын ард түмэнд, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалин хөлс, орлого, нийгмийн хамгаалалд хэр зэрэг хүртээмжтэй, хэр эерэг нөлөө үзүүлэх төсөв бэ гэдгийг хүн болгон харж байна. Яагаад гэвэл Монгол Улсын төсөвт ДНБ-ний 50 орчим хувийг эзэлдэг, хамааралтай, нөлөөтэй төсөв.
Тиймээс төсвийн анхны хүрээний мэдэгдэлд МҮЭХ саналуудаа хүргүүлж байсан. Хөдөлмөрийн үнэлэмжийг дорвитой өөр өнцгөөс авч үзэхгүй бол худалдан авах чадвар 2021 онд 13 хувь, 2022 онд 17-18 хувь, нийлээд 30 хувьтай болж байна. 2023 онд дахиад инфляц хүлээж байна. 2021 онд цалин хөлсийг дорвитой нэмэгдүүлээгүй байгаа. Бодит худалдан авах чадвар хоёр жилийн хугацаанд 30 хувиар унасан. Бид инфляцын араас хөөгөөд явбал монголчуудын төр засгаас хүлээж байгаа бодит хүлээлт талаар болох эрсдэл байна. Монголчуудын хөлс 450 орчим доллар байсан бол одоо 400 доллар болж байна. 40-50 доллароор буурчихлаа гэсэн үг. Тиймээс бодитоор худалдан авах чадварыг хадгалъя гэх юм бол цалин хөлс орлогыг 50-иас доошгүй нэмэгдүүлэх шаардлага байна" гэлээ.
Түүнчлэн "Цалин хөлс нэмэгдүүлсэн эх үүсвэр нь 250 орчим тэрбум төгрөг гэж харлаа. Гэхдээ тэр нь шинээр бий болсон эмнэлэг, сургуулийн нэмэлт орон тооны цалингийн нэмэгдэл гэж харж байна. Тийм учраас гишүүд амласан амлалтаа сана.
Инфляцын түвшингээс доошгүй хувиар нэмэгдүүлнэ гэсэн үг улс төрийн намуудмөрийн хөтөлбөрт байгаа. Төрийн албан хаагч нар зуныхаа амралтаар гадаадад ажил хийдэг. Жил ажиллаад хуритмлуулаагүй мөнгийг БНСУ-д хоёр гурван сар ажиллаад олж байна. Залуу үе, хөдөлмөрийн идэвхтэй насныхан гадаадад ажиллаж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгоно. Уг нь ингэж нэмэгдүүлэхдээ цагийн хөлсийг ядаж 1 доллар болгоё гэж ярьсан. Доллар тэр үед 2900 орчим төгрөг байсан. Одоо 300-400 орчим төгрөгөөр өсчихлөө. Тэгэхээр дахиад 60-70 цент дээрээ байж байна. Гэтэл бидний тэмүүлээд байгаа улс орнууд хамгийн багадаа 7-8 доллар өгч байна. Хөдөлмөрийн нөөцийн шилжилт хөдөлгөөн тун эрсдэлтэй. Хөдөө орон нутгуудад ажиллах хүн олдохоо байжээ. Нэг аймагт 260 ажлын байр зарлахад 60-хан хүн ирж байна. Нарийн мэргэжлийн эмч Өмнөговь руу тээврийн жолооч хийхээр явж байна. Хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэхэд дорвитой арга хэмжээ авахгүй байна" хэмээн тодотгосон юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
МҮЭХ-НЫ МЭДЭГДЭЛД:
"Улс оронд нүүрлэсэн эдийн засгийн тогтворгүй байдал, валютын ханшны өсөлтийн улмаас үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдаж, зохиомол үнийн хөөрөгдлийг бий болгосноос үүдэн ажил үйлчилгээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, хөдөлмөрийн бодит үнэлэмж алдагдсанаас иргэд хөдөлмөрчдийн цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийн худалдан авах чадвар буурч, амьжиргаа нь эрс доройтсоор байна.
Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ, Засгийн газар Төрийн албан хаагчдын цалинг 2022 онд багтаан инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Иймд УИХ-аар 2023 оны улсын төсийн төслийг УИХ-аар батлахдаа төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг тогтворжуулах, үнэ ханшийн өсөлтийг бууруулах, иргэд хөдөлмөрчдийн амьжиргаанд учирч буй хүндрэлийг богино хугацаанд арилгахад чиглэсэн тодорхой арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
2023 оны улсын төсийн төсөлд Цалин хөлс орлогыг нэмэгдүүлэх саналаас
Сэтгэгдэл ( 0 )