Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна

2022 оны 10 сарын 05

Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 151.3 мянган га-гаас 170.9 мянган тонн үр тариа, үүнээс 138.6 мянган га-гаас 162.6 мянган тонн улаанбуудай, 17.0 мянган га-гаас 178.4 мянган тонн төмс, 8.0 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо, 17.5 мянган га-гаас 42.4 мянган тонн тэжээлийн ургамал, 23.7 мянган га-гаас 12.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Улаанбуудайн хураалт 42.1, төмс 85.9, хүнсний ногоо 72.2, тэжээл 25.6, тосны ургамал 20.6 хувьтай тус тус үргэлжилж байна гэж Ургацын штабаас мэдээллээ.


10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 10-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 9-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top