Хуурамч виз олгож буй хууль бус зуучлагчдаас БОЛГООМЖИЛ!

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

Сүүлийн үед эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль бус виз зуучлагчид БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визний цахим хуудас (www.visa.go.kr) –ыг хууль бусаар хуулбарлаж байгаа аж.

Тэд хуурамч цахим хуудас (www.visa-go.kr/check/)–р дамжуулан хуурамч виз олгож байгаа бөгөөд уг этгээдүүд нь БНСУ-д зорчих хүсэлтэй Монгол иргэдэд виз гаргаж өгнө гэж хууран мэхэлж, хувийн мэлээллийг нь авч, энэ хуурамч цахим хуудсаар визний мэдээлэл болон цахим виз олгосон тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж өгч, мөнгө авч байна гэсэн мэдээлэл байна.

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа хууль бус “виз зуучлагч”-даас болгоомжлохыг БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхаарууллаа.

Түүнчлэн визтэй холбоотой Өмнөд Солонгосын хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг хүслээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top