ЧИНГЭЛТЭЙ: Бүх цэцэрлэгт олон улсын хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 07

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгч Х.Алтаншагай, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төвийн дарга Ц.Содхүү, ИТХ-ын төлөөлөгч Б.Болортунгалаг, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн нар Ерөнхий боловсролын 140 дугаар сургууль, 222 дугаар цэцэрлэгийн цогцолбортой танилцлаа.

 222 дугаар цэцэрлэг нь олон улсын I’M BRICK хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бүх багш нараа сургалтад хамруулаад байгаа бөгөөд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэдгээ мэдэгдлээ. Засаг дарга Н.Батсүмбэрэл 2022-2023 оны хичээлийн жилд I’M BRICK хөтөлбөрийг хэрэгжүүлээд, дараа жил STEAM, Монтессори хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.

 Улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд шинээр 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдахаар төлөвлөгдөн, ажиллаж байгаа юм. Тус сургууль ашиглалтад орохоор 140 дүгээр бага сургуулийг шилжүүлэн, дээрх барилгад цэцэрлэг дангаараа үйл ажиллагаа явуулах юм. Иймд одоогоор барилгын дээврийн хэд хэдэн газар дусаал, борооны ус гоожиж байгааг Онцгой байдлын газраар дүгнэлт гаргуулж, Засаг даргын нөөц хөрөнгөөс яаралтай янзлах үүрэг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top