ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалтын талаарх дараах мэдээллийг өглөө.
Томуу, томуу төст өвчнийг нэгдүгээрт амбулторид ирж байгаа ачаалал, хоёрдугаарт хэвтэн эмчлүүлэгчээр ирж байгаа эмнэлгийн ачааллыг тооцож танддаг.
Энэ тандалтаар амбулториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн дунд 10 мянган хүн амд томуу, томуу төст өвчний оношоор өнөөдрийн байдлаар улсын дунджаар 53.6 хувь, Улаанбаатар хотод 61 хувьтай, орон нутагт 40 хувьтай байна.
Амбултори болон хэвтэн эмчлүүлэгчийн үзүүлэлтээр харахад ногоон буюу улирал хоорондын түвшинд одоогийн байдлаар таван аймаг байна. Томуугийн идэвхжил 15 аймагт шар түвшинд шилжсэн байна. Нийт дүнгээрээ улсын дунджаар идэвхжлийн буюу шар түвшинд томуу, томуу төст өвчний тархалт шилжсэн байна.
ХӨСҮТ томуу, томуу төст өвчний үүсгэгчийг илрүүлэх хувилбарын тандалтын судалгааг хийдэг. Хамгийн сүүлд нийт 80 сорьцонд шинжилгээ хийхэд түүний 1/4 буюу 25 хувьд нь гурван төрлийн вирус илэрсэн байна. Үүнд хамгийн их хувийг нь рино вирус, дараа нь ука вирус, VRS вирус давамгайлж илэрсэн.
Томуугийн улирлыг угтаад томуугийн вакциныг хийхээр ажиллаж байна. Энэ жил 500 мянган хүн тун томуугийн вакциныг манай улсын Засгийн газар худалдан авч өгч байгаа. 60 мянган хүн тун вакциныг PV олон улсын байгууллагаас дэмжлэг үзүүлж байна.
Засгийн газраас худалдан авалт хийж байгаа томуугийн вакцин бол БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцин байгаа. PV олон улсын байгууллагаас дэмжлэг үзүүлж буй вакцин бол 3 цэнт вакцин байгаа.
Бид 560 мянган хүн тун вакцинаа дараах байдлаар хуваарилж хийхээр төлөвлөсөн.
-Нэгдүгээрт 5 хүртэлх насны хүүхдүүд
-Хоёрдугаарт жирэмсэх эхчүүд,
-Гуравдугаарт 65 түүнээс дээш настай ахмадууд, түүнчлэн хавсарсан суурь эмгэгтэй үйлчлүүлэгчдийг хамруулахаар төлөвлөсөн.
1-5 настай хүүхдүүдэд нийтдээ ирж байгаа вакцины 38%-ийг хийнэ. 65-аас дээш насны ахмадуудад 39%, жирэмсэн ээжүүдүүдэд 7.4%-ийг хийхээр төлөвлөсөн. Дээр нь эрүүл мэндийн байгууллагын ажилчдад 6.1%-ийг нь хийхээр төлөвлөсөн.
Томуугийн вакциныг аравдугаар сарын хоёрдугаар долоо хоногт хүлээн авна. Ингээд аравдугаар сарын 15-аас эхлэн хуваарийн дагуу түгээлтүүд хийгдэж, энэ сардаа вакцинжуулалт хийгдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )