Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны есдүгээр сарын 01-30-ны өдрүүдэд нийт 341 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 278 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5% байна.
Нийт хандсан иргэдийн 53.2% нь гомдол, 4.6% нь санал, 7.9% нь хүсэлт, 34.3% талархал илэрхийлж хандсан.
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад:
-
Эрүүл мэндийн яам-19.8%
-
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-14.8%
-
Улсын нэгдүгээр төв эмнэлэг-9.9%
-
Улсын гуравдугаар төв эмнэлэг-8.3%
-
Улсын хоёрдугаар төв эмнэлэг-8.2%
-
Халдварт өвчин судлалын үндэсний төв-5.5%
-
Эрүүл мэндийн хөгжлийн төв-5.5%
-
Хавдар судлалын үндэсний төв-3.8%
-
“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-3.3%
-
Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2.7%
-
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-1.6%
-
Хүрээ амаржих газар ТМЭ-1.2%
-
Бусад-15.4%
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь харахад:
-
Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт үзлэгийн цаг захиалах-22.4%
-
Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалттай холбоотой-18.6%
-
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой-14.2%
-
Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагатай холбоотой-8.7%
-
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой-7.1%
-
Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанартай холбоотой-5.5%
-
Эрүүл мэндийн байгууллагын авто зогсоолтой холбоотой-4.9%
-
Бусад-18.6%
Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан.
Сэтгэгдэл ( 0 )