Маргааш олон улсын ОХИДЫН ӨДӨР

2022 оны 10 сарын 10

Нэгдсэн Үндэстний байгууллага 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг "Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр" болгон зарлаж, охидын эрхийг сурталчлах, хүйсээр ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахад уриалдаг.


Багш ба охид | Охидын санаа бодлыг анхааран сонсдог байгаасай. Охидыг ялгаварлан харьцдаггүй байгаасай. Охидод гарч байгаа эерэг өөрчлөлтийг цаг тухай бүрт нь харж урам өгдөг байгаасай. Бусдын өмнө охидыг буруутгахгүй байгаасай.

Эцэг, эхчүүд ба охид | Биднийг ойлгож, хүндэтгэж харьцдаг байгаасай. Бидэнд цаг гарган сонсож, хүсэл мөрөөдлийн минь талаар ярилцдаг байгаасай.  Бидэнд урам өгч дэмждэг байгаасай.

Охид ба үе тэнгийнхэн | Охид бүр амьдрал, сургалтын амжилт, үзэл бодлын зөрөөтэй байдлаас болж биенээ ялгаварлан гадуурхдаггүй, дээрэлхдэггүй байгаасай. Охид бие биедээ сөргөөр нөлөөлдөггүй байгаасай. Бидэнд томчууд зөв үлгэр дуурайлалтай байгаасай. Цахим орчинд бие биенээ гадуурхдаггүй байгаасай.

Асуудлуудыг хэрхэн шийдэх вэ?

Охидынхоо мөрөөдлийг сонсоорой. Охидтойгоо ярилцаарай. Тэдний ахиц дэвшил бүрийг нь хараад урам өгөөрэй. Тэдэнд  итгэл найдвар төрүүлээрэй. Тэднийг бусадтай бүү харьцуулаарай. Охиддоо нөхөрлөл, хүндлэхийн чухлыг ойлгуулаарай.

 

Охидоо хайрлая, хүндэлье, ойлгоё!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top