Эрсдэл өндөртэй ТОМУУГИЙН ДАВЛАГАА үүсэхийг анхаарууллаа

2022 оны 10 сарын 12
Эрүүл мэндийн яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Томуугийн Үндэсний Төвөөс томуу, коронавируст халдварын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Томуугийн үндэсний аравдугаар зөвлөгөөн”-ийг энэ сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
 
Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэнүүд,  ХӨСҮТ-ийн мэргэжилтэнүүд болон орон нутгийн ЗДТГ болон ЭМГ, НЭ 400 гаруй төлөөллүүд оролцож байна.
 
2022-2023 оны өвөл дэлхий даяар Томуугийн хүнд эрсдэл өндөр давалгаа үүсэх эрсдэл үүсээд байгааг дэлхийн олон орны судлаачид анхааруулж байна
 


Цар тахлын дараагаар томуугийн тандалт, сэргийлэлтийг шинэ түвшинд гаргахаар  энэ удаагийн Томуугийн үндэсний аравдугаар зөвлөгөөнийг “Томуу, коронавируст халдвар (КОВИД-19)-ын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх, тоон мэдээний чанарыг сайжруулах” зорилгын хүрээнд өвчлөлийн өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, цаашид баримтлах стратеги түүнчлэн улирлын томуу, томуугийн хүндрэлийн үнэлгээний дүнд үндэслэн шийдвэр гаргах чадавхыг сайжруулах” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна. 
 
Томуугийн улирлыг угтуулан 2019-2021 онд Томуугийн эсрэг 649,560 тун вакциныг бага насны хүүхэд, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчид, жирэмсэн болон 65-аас дээш насны ахмад, архаг хууч өвчтэй хүн амыг дархлаажуулалтад хамруулж байсан. Тэгвэл энэ жил 545,000 тун вакциныг захиалж, вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад байна.  Мөн сэргийлэлт ба тандалтыг ДЭМБ шинэ зөвлөмжийн дагуу хийхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гараад байгаа билээ.

Иймээс томуугийн дэгдэлтийн үед нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний сургамж бусад салбарын хамтын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох, туршлагаа хуваалцах, цар тахлын алдаа оноог томуутай тэмцэхэд ашиглах зэрэг асуудлыг хэлэлцэн зөвлөлдөх юм.



 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Omon(197.211.63.62) 2022 оны 10 сарын 13

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Top