Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Япон Улсын Анагаах Ухаан, Нийгмийн Халамжийн Олон Улсын Их Сургууль хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр 10 хүртэлх Монгол оюутныг 100%-ийн тэтгэлэгт хамруулан суралцуулна.
Тэтгэлгийн мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу:
https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/msguide-en.html
https://admissions.iuhw.ac.jp/pdf/ApplicationMongolianScholarship_en.pdf
Тэтгэлэг дуусгавар болох хугацаа, тэтгэлэгт оюутны баримтлах ёс зүйн хэм хэмжээтэй сайтар уншиж танилцана уу. Тэтгэлэгт оюутнууд их, дээд сургуулиа төгссөнийхөө дараа тэтгэлэг авсан хугацаатайгаа ижил хугацаанд АУНХИС-ийн томилсон газар /Япон эсхүл Монголд/ ажиллах үүргийг хүлээнэ.
Тэтгэлгийн материалыг 2022 оны 10 сарын 28 хүртэл info-scholar@iuhw.ac.jp хаягт илгээхийг хүсье.
Хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Суралцуулах мэргэжлийн чиглэл:
Department of Nursing Department of Physical Therapy Department of Occupational Therapy Department of Speech and Hearing Sciences Department of Orthoptics and Visual Sciences Department of Radiological Sciences Department of Pharmaceutical Sciences Department of Medical Technology and Sciences Department of Social Services and Healthcare Management |
Сувилахуй Хөдөлгөөн засал Хөдөлмөр засал Хэл яриа, сонсголын гажиг засал Хараа зүйн гажиг засал Радиологийн мэргэжилтэн. техникч Эм зүйч Эмнэлзүйн эмгэг судлаач, био-анагаахын мэргэжилтэн. техникч Эрүүл мэндийн тусламж, нийгмийн үйлчилгээний менежмент |
Тавигдах шаардлага:
Тэтгэлгийн хэмжээ:
Япон улс руу зорчих онгоцны тийзнээс бусад сургалт, дадлага болон амьжиргааны зардлыг АУНХИС хариуцна.
Дараах материалыг бүрдүүлэн 2022 оны 10 сарын 28 хүртэл info-scholar@iuhw.ac.jp хаягт илгээхийг хүсье:
Их дээд сургуульд суралцагсдын хувьд дараах материалыг нэмэлтээр бүртгүүлнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )