НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, гамшгаас хамгаалах Сайн дурын хэсэг, Улаан загалмайн хороотой хамтран дүүргийн Засаг даргын нэрэмжит “Өсвөрийн аврагч-2022” анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 104 баг тамирчид оролцож, аюулгүй амьдрах ухааны мэдлэг эзэмшүүлэх, гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах таван төрлийн даалгаврыг гүйцэтгэн, аваргуудаа шалгаруулсан юм.
Нийлбэр дүнгээр ерөнхий боловсролын V сургуулийн баг тамирчид тэргүүлсэн бол ерөнхий боловсролын 37, 24 дүгээр сургуулийн баг тамирчид удааллаа.
“Шилдэг өсвөрийн аврагч”-аар ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Мөнхбаяр тодорч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )