Сумдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Гамгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Тарагт, Уянга сумдад зохион байгууллаа.

Сум, орон нутгийн Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, гамшиг, ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах сургалт дадлага хийлээ.

 

 

Мөн сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн гал унтраах бүлгээр хээрийн түймрийг унтраах дадлага сургууль хийлгэж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, удирдах бүрэлдэхүүний 62 алба хаагчдад танхимын сургалт хийж, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллийг дээшлүүллээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top