Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Gobi championships-2022” уулын дугуйн тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин Ч.Мөнхжаргал гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр 30-39 насны мастeрын ангилалд хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээнд 18 байгууллагын 60 гаруй тамирчин оролцсон байна.
Говийн бүсийн анхны аварга шалграуулах тус тэмцээн Говь гурван сайхан уулын бэлээр бартаат замаар авхаалж, самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )