2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто замын урсгал сөрж, долоон машин мөргөн, хоёр хүүхэд гэмтээсэн онц ноцтой осол гарсан.
“Toyota Landcruiser-200” машиныг жолоодож явсан эмэгтэй болон хохирогч хүүхдүүдийн тухай албан ёсны мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өглөө.
Тус машиныг иргэн Б анх жолоодон хоёр грашын голоос гаргажээ. Ингэх үедээ урд хэсгээрээ граш мөргөсөн тул автомашиныг иргэн М жолоодон хөдөлгөөнд оролцуулсан байна. Тэрээр жолооны үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцсон бөгөөд 7 машин, 1 хүүхэд мөргөж гэмтээжээ.
Мөргүүлсэн охин хөнгөн зэргийн бэртэл авсан болохыг Шүүх шинжилгээний байгууллага тогтоосон гэв.
Хохирогч С нь зүүн өвдгөндөө шарх, баруун шилбэ, зүүн өвдгөнд зулгаралт үүссэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа аж.
Мөн "Иргэн М нь нэр бүхий цагдаагийн даргын охин гэдэг нь ташаа мэдээлэл. Ослын улмаас учирсан хохирлын хэмжээ 117 сая төгрөг хүрсэн" гэдгийг албаныхан мэдэгдлээ.
ВИДЕО МЭДЭЭГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 6 )
Одоо илрэхгүйшдээ..согтуу юмнууд
12 настай хүүхэд хөл хугархад хөнгөн гэмтэл бдаг юм уу
За хүүхэд хүн амьтан л гайгүй бол ашгүй дээ . Багачуудыг минь бурхан ивээж яваг
ene awgai ikh mungu ugch dee , khungun genee , ter khuchit tekhnik tegj khashlagatai khawsarch chirch baikhad
ene awgai ikh mungu ugch dee , khungun genee , ter khuchit tekhnik tegj khashlagatai khawsarch chirch baikhad
ene awgai ikh mungu ugch dee , khungun genee , ter khuchit tekhnik tegj khashlagatai khawsarch chirch baikhad