Ц.Сэмүүн оросуудад туслахаар "Танилцуулах хуудас" бэлтгэн тараажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Ц.Сэмүүн хуульч болохоор зорьж яваа 12-р ангийн сурагч. Тиймээс ч нийгэмд өрнөж байгаа мэдээ, мэдээллийг хуулийн талаас нь харахыг чухалчилдаг ажээ. 

Сүүлийн үед оросууд олноор Монгол руу ирж, тэдний зарим нь санаатай, санаагүй үйлдлийн улмаас хэрэгт холбогдож, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм баримтлахгүй байх зэрэг асуудалтай тулгарч байгааг ЦСэмүүн олж харжээ. Хүү асуудлыг шүүмжлэхээсээ өмнө яагаад зөрчил гаргаж байгааг нь судалж, тэдэнд туслахыг хүссэн байна. 

Манай улсад гадаадын аялагч, түр оршин суухаар ирсэн хүмүүст хуулийн анхан шатны мэдээлэл болон үйлчилгээг гадаад хэл дээр хүргэхдээ дутагдалтай байгааг олж харсан Ц.Сэмүүн замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, виз сунгуулах бол хаана хандах гэх мэт тэдэнд зориулсан "Танилцах хуудас"-ыг өөрөө бэлтгэн, англи, орос хэл рүү хөрвүүлэн, тарааж эхэлжээ. 
 


Тэрээр өөрийн бэлтгэсэн танилцуулгын загвар, мэдээлэл, англи хэлний орчуулгыг өөрөө бие даан хийжээ. Харин орос хэл рүү орчуулахдаа ээжээсээ тусламж авсан байна. Улмаар найзуудтайгаа хамт 50 гаруй хуудсыг гурван өдрийн турш Улаанбаатарт ирсэн орос иргэдэд тараагаад байгаа гэв. 

Нэг хуудсыг 1000 төгрөгөөр хэвлүүлдэг бөгөөд энэ бүхнийг өөрийн цуглуулсан мөнгөөр зохицуулжээ. 

Хуудас тараах үед хүмүүс хэрхэн хүлээж авсан тухайд "Танилцуулах хуудас тараахад оросууд их таатай хүлээж авч байсан. Ялангуяа буриадууд баярлаж, түүнийгээ их сайхнаар илэрхийлж байсан. Уг нь анх 30 ширхгийг л тараана гэж бодсон юм. Тэгтэл хүмүүс таатай хүлээж авч байгаад нь урамшаад, үргэлжлүүлэн тараахаар шийдсэн. Цаашид танилцуулгаа илүү сайжруулаад, нэмж тараана" гэж ярилаа. 

Мөн тэр нэгэн чухал асуудлыг олж харснаа хуваалцаж, "Манай үйлчилгээний байгууллагууд, гудамж, талбайд гадаад тайлбартай хаяг, тэмдэглэгээ бараг байдаггүй юм байна. Тийм ч учраас Монголд ирсэн гадаадын иргэдэд учраа олохгүй байгаа тохиолдолтой олон таарч байсан" гэдгийг онцлов. "Манай гэрийн ойролцоох CU-д нэг герман хүн орж ирээд, ариун цэврийн өрөө асуухад хариулж өгөх хүн байгаагүй. Энэ бол наад захын л асуудал.  Ядаж л заавар, ерөнхий мэдээллээ монгол, англи хэлээр бэлтгээд, хүний нүдэнд ойр газар байрлуулах хэрэгтэй байна" гэсэн санааг Ц.Сэмүүн хэлсэн нь яах аргагүй хэрэгжүүлэх санаачилга билээ. 

ВИДЕО ҮЗЭХ!
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(82.180.145.137) 2022 оны 10 сарын 20

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
dulguun(202.126.92.75) 2022 оны 10 сарын 20

bi bainshdee

1  |  0
зочин(66.181.161.49) 2022 оны 10 сарын 20

Сэтгэдэг сайн хүү бна, ирээдүйд нь их амжилт хүсье.

1  |  0
Зочин(59.153.115.253) 2022 оны 10 сарын 20

Мундаг хүү.амжилт!\n

1  |  0
zochin(106.154.134.60) 2022 оны 10 сарын 20

eh ornoo zuv oilguulj dahij mgl orond ireh hustei mgl ulsiin saihan taliig oilguulah huu min amjilt husei hiih bga buhen eh oron doo eeltei butemjtei bgaasai

1  |  0
Top