Хүйтний эрч чангарч, Улаанбаатарын ужгирсан асуудлууд хөвөрсөөр. Агаарын бохирдол, замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж гээд тоочоод байвал дуусахгүй олон асуудал. Нийслэлчүүд нүүрсний утаа, машины утаа, үйлдвэрийн утааг хоолойдоо соруулж, уушгиндаа шүүж байна. Утаа униар, тоос тортгоор амьсгалж байгаа бид болон бидний үр хүүхэд амьсгалын замын өвчнөөс ангижрахаа нэгэнт больжээ. Томуугийн улирал аравдугаар сараас тавдугаар сарыг дуустал үргэлжилдэг.
Улсын хэмжээнд нийт амбулаторийн үзлэгийн долоо орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нийт эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 10 орчим хувийг амьсгалын замын шалтгаантай иргэд эзэлжээ. Нийт өвчлөгсдийн 83 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа юм. Харин эмнэлэгт хэвтэгсдийн 73 орчим хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлсэн байна. Өрхийн эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс бид ханиад томууны нөхцөл байдлын талаар сурвалжилж, ханиад томуунаас хэрхэн сэргийлэх, ханиад хүрч, хоолой өвдсөн үед ямар арга хэмжээ авах талаарх зөвлөгөөг албаны хүмүүсээс тодруулан хүргэж байна.
Эмч нар амны хаалтаа үргэлжлүүлэн зүүхийг зөвлөж байна
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв үндсэн 200 ортой. Үүн дээр 100 ор дэлгэхээр төлөвлөжээ. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхдийн кабинет, Өрхийн Эрүүл мэндийн газрын цагийг уртасгах албан бичиг ирүүлсэн байна.
Үүнд, бямба гарагт 11-18 цагийн хооронд, ажлын өдрүүдэд 17-21 цагийн хооронд нэмэлт цагаар ажиллах чиглэл өгчээ.
Энэ талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугараас тодрууллаа. Тэрбээр “Томуу, томуу төст өвчний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Өдөрт 200-300 хүүхэд тогтмол үзүүлж, үзлэг, эмчилгээ, зөвлөгөө авдаг. Томуу, томуу төст өвчин нь хоолой барих, уушгины хатгалгаа хэлбэрээр зонхилж байна. 0-5 насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй байгаа учраас ханиад нь хүндрэх эрсдэлтэй байна. Одоогийн байдлаар вакцинжуулалт албан ёсоор эхлээгүй байна. Вакцинжуулалтыг эхлүүлэх тушаал, шийдвэр нь ирэхэд дархлаажуулалтыг шууд эхлүүлэх цэгүүдийн бэлтгэл ажлыг хангасан. Ханиадтай, халуурч байгаа хүүхдүүдэд вакцин хийх хориотой байдаг. Тиймээс ханиадаа бүрэн эмчлүүлэх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх орны нөөцийг нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна. Хүний нөөц хэвийн үед хангалттай. Харин ачаалал нэмэгдэхэд дутагдал үүснэ. Өрхийн Эрүүл мэндийн төвөөс ажилчид татах, дотроосоо илүү цагаар ажиллуулах хуваарилалт хийж байна.
Тус амьсгалын замын халдварт өвчнөөс маскаа зүүж, гараа тогтмол ариутгаж, агаар салхинд гарах, дархлаагаа дэмжих зэрэг коронавирусний цар тахлын баримталж байсан дэглэмээр сэргийлэх нь зүйтэй. Тэгж чадвал бид халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой байна. Хүүхэд бүрийн биеийн онцлог өөр тул эцэг, эхчүүд дур мэдэн эм уулгах, цахим сүлжээгээр зөвлөгөө авах буруу юм” гэв.
Риновирусний халдвар даарснаас болж идэвхэждэг
Тус эмнэлгийн хүүхдийн тасаг /2-5 нас/ гэсэн өрөөний үүдэнд хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд нэмэгдсээр байлаа. Зарим нь хоёр, гурван ч хүүхэд үзүүлэхээр иржээ. Ээжийнхээ энгэрт наалдаж суусан бяцхан хүү үе үехэн зовуурь их байгаа бололтой ханиалгана. Түүний ээжээс ханиад тусаад хэр удаж байгаа талаар тодруулахад, тэрбээр “Манай хүү сар хий ханиалгасан. Ямар ч эм уулгаад, ардын уламжлалт арга хэрэглээд зүгээр болоогүй. Сая үзүүлэхэд залгиур хоолойнд нь цэр үлдчихээд ханиалгаад байна гэсэн. Цэр ховхлох гурван эм бичиж өгсөн. Эмийг нь аав нь авахаар явсан” гэв.
Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүд ханиад тусаад гэртээ эмчлүүлж эдгээд, дахиж цэцэрлэгт яваад ханиад тусаад байгаа талаар эцэг, эхчүүд хэлж байлаа. Амьсгалын замын халдварт өвчин буюу бидний хэлдгээр ханиадны эдгэрэлт удааширчээ. Томуугийн үндэсний төвийн гаргасан мэдээгээр томуу, томуу төст өвчний хувьд риновирус давамгайлж байгаа аж. Томуу, томуу төст 200 гаруй өвчин байдгаас 10 гаруй вирус бүртгэгдсэн байна. Илэрч буй шинж тэмдгийг ажиглахад дийлэнх нь риновирусний халдвар буюу амьсгалын дээд замын вирус давамгайлж буй. Энэ нь хамар, залгиурын өвчлөл юм.
Гол шалтгаан нь даарсантай холбоотой бөгөөд биеийн хэм нь 35-аас доош буухад риновирус хамрын хөндийд идэвхжиж, үрждэг. Тийм учраас хамар шархирч өвдөх, ханиалгах шинж илэрдэг. Харин биеийн хэм 37 болж нэмэгдэхэд энэ вирусний үржил зогсдог онцлогтой. Тиймээс намрын сэрүүн өдрүүдэд дулаан хувцаслах, халуун бүлээн хоол идэх гэх мэт зүйлийг хэрэгжүүлбэл халдвараас сэргийлэх боломжтой аж.
С.Энхболд: Нэг ч хүүхдийг коридорт авахгүй
Салбарын сайд С.Энхболд эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ээлжит шуурхай хурлыг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Тус хурлын үеэр, томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотой хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа хангах, ялангуяа Нийслэлийн Эрүүл мэндийн газарт орны зохицуулалтыг маш сайн хийж, нэг ч хүүхдийг коридорт авахгүй байх чиглэл өгсөн. Мөн ХӨСҮТ-д энэ жилээс томуу, томуу төст өвчнийг эмчлэх ор гаргахыг сануулсан байна.
Энэ жил Засгийн газар 500 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, 60 мянган хүн тун вакциныг PV олон улсын байгууллага өгч байгаа юм. Засгийн газраас авч буй вакцин нь БНСУ-ын томуугийн вакцин аж. 560 мянган хүн тун вакциныг тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, 65 ба түүнээс дээш настай ахмадууд, хавсарсан суурь эмгэгтэй үйлчлүүлэгчид, ЭМ-ийн байгууллагын ажилчдад хийх юм. Томуугийн вакцин аравдугаар сарын хоёрдугаар долоо хоногт ирж, аравдугаар сарын 15-наас түгээлтүүд хийгдээд энэ сардаа томуугийн вакцин хийж эхлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
Vaccine ee hiilgeech delhii dayaaraa huuhduud hiilgej bna.het tuilshiramtgai uls shu.vaccine hortoi gevel bugd adilhan hortoi .
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянг
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянг
Mask zuuhiig surguuli tsetsereg shaardah heregtei
Huviin surgulia tsegtstei blgach,huhdiin torsn odr angiinhndi tort undaa,chiherch ogch BH shig,virusiin used bolimor Yuma,zz
Kovid shtei,surguliudaa tsahim bolgoch,medrel muutai yumnud Ali alibi maskggui,has hoollono,ihenhni haniad GED maskgguil bn,zz