Хотын дарга Богдхан уулын Дугуй цагаан орчимд хийж буй тохижилтын ажлын нээлтийг хийхээр өнөөдөр /2022.10.21/ очсон ч ажил саатсан байжээ.
Учир нь "Энигма" компани уулын тохижилт хийх хэсэг рүү машин, техник оруулахгүй байсаар өдийг хүрсэн байна. Үүнээс үүдэн 200 сая орчим төгрөгийн алдагдалд орсон талаар албаныхан дараах мэдээллийг өглөө.
"ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ХИЙХЭД НЭМЭЛТ ХӨРӨНГӨ ШААРДЛАГАТАЙ БОЛЖ БАЙНА"
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг Нийслэлийн Хот тохижилтын газар гүйцэтгэж байгаа. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс тохижилтыг аравдугаар сарын 15-нд дуусгах ёстой байсан. Гэтэл энэ үйл ажиллагаа сарын хоцрогдолтой байна. Үүнээс үүдэж одоогийн байдлаар 200 сая орчим төгрөгийн алдагдалд орж байна. Тэгэхээр энэ хэмжээний нэмэлт хөрөнгө шаардлагатай болж байна гэсэн үг.
Бараа материалын үнэ, ажиллах хүчний зардлаас эхлээд наад захын зардал өсөөд байна. Гэхдээ бид богино хугацаанд энэ тохижилтын ажлыг дуусгах үүргийг Хотын даргаас авч байгаа.
"Энигма" компани уулын тохижилт хийх хэсэг рүү машин, техник оруулахгүй байна. Сүүлийн хоёр өдөр гэхэд ямар ч техникийг энэ талбай руу оруулсангүй.
Тухайн аж ахуйн нэгжтэй хотын удирдлага ирж ойлголцохгүй, бүр цагдаа хүртэл авчирч байгаад техник хэрэгслээ оруулж ирсэн тохиолдол бий.
Энэ газрын тохижилтын ажлын явц 90 хувьтай байгаа. Ариун цэврийн өрөө, харуул хамгаалалтын асуудал, кофе шоп зэргийн барилгын ажил явц 70 хувьтай явж байна. Нийт гүйцэтгэл дунджаар 85 хувьтай байна.
Дугуй цагаан, Бага тэнгэрийн ам, Богд хааны музейн урд талбай, зөвшөөрөлгүй гараашуудыг буулгасны дараах, хорооллын дундах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах гээд энэ бүхний тохижилтод нийт 16 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэж байгаа " гэлээ.
"НИЙСЛЭЛД ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАРЬСАН 22 БАРИЛГЫГ НУРААНА"
Хотын дарга Д.Сумъяабазар "Тохижилтын ажилд саад учруулж буй "Энигма" компани өөрсдөө ойрхон их гоё байшин барьчихсан. Тэгсэн мөртлөө нийтийн эрх ашгийн төлөө нийслэл жоохон ажил хийх гэхээр оруулахгүй байгаа нь буруу. Ийм зүйл байх ёсгүй.
Гэтэл Байгаль орчны сайд нь хамгаалаад, хувийн өмчид халдлаа гээд байдаг. Хуулийг уландаа гишгэсэн, иргэдийн хүсэл сонирхлын дээрээс дэвссэн байдалтай нийслэл эвлэрэхгүй. Нийслэл аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Гэхдээ ийм аж ахуйн нэгжийг дэмжих бололцоо алга.
"Энигма" дахиад дөрвөн газар барилгатай байгаа. Түүнийг бас нураа. Энэ компани хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна.
Нийслэлд хууль зөрчиж барилга барьсан 116 байршлаас 22-т нь бид даруй арга хэмжээ авна. Энэ 22 байршлын барилгыг нураагаад эхэлбэл хувийн хэвшилд халдлаа гэх байх. Гэхдээ нураана.
Үндэсний номын сангийн урд байгаа барилга байгууламжаас эхлээд дүгнэлтийг нь гаргуулж байгаад бүгдийг нь нураана" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 21 )
Төрөөс Е, УИХ, ЕС нь дэмжих хэрэгтэй ш дээ
Зөв хууль бус үйлдлээрээ гаршсан нөхдүүдийг нэг хашраагаад өг. Дэмжиж байна. Харин Хотын дарга руу хамаг байдгаарай сойшалаар дайрах байх. Тэснэ шүү
чи буулгаж нурааж чадах уу
Чадахуу бөөн сөрөг базаа хийгээд болиулчих байлгүй
БАГА ТЭНГЭРИЙН АМЫГ АНАНДБАЗАРЫН АМ ГЭЖ НЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ. АНАНДБАЗАР МИНЬ Л ТЭР АМЫГ АНХНААС НЬ БИЙ БОЛГОЖ БАЙГУУЛСАН ГЭЖ БОДДОГ.
зөв3
SUMYABAZAR Chi UNEHEER HOTIIN DARGA YAW BOL IIM UL BUTEH HULGAICHUUDTAI TEMTSEH HEREGTEI. MYIS HERTEI LUIVARCHIN, HULGAICHIIN BAISHIN,GAZRUUDIIG TATAN BUULGAJ, NURAAH HEREGTEI. HUDUUNII TOLGOI NI ERGESEN ORKUUD SURGASAN NERTEI SURGUULII NI HAAH HEREGTEI.
хотын дарга одоо зөв зүйл хийж хурдан тэр барилгуудыг нураа л даа
энигма-ийн мөнхбат уг нь 461-д сайхан тайван суугаад гүзээний шөл халбагадаж байх ёстой хүн. Явсан бүх зам ньхар мөртэй нуль луйвар заль анх хөрөнгөжсөн эх үүсвэр шоронд гарцаагүй суулгах гэмт үйлдэл байсан.Дандаа хахууль авилгалаар явж ирсэн Одоо тэр Батөлзийн Батэрдэнийг хахуульдаад хөтөлчихсөн хээв нэг сайдын хамгаалалтанд орчихоод явж байна Сумъяаг зөв хүнийг олж тавьжээ.зоригтой нураа
Ene sumya gedeg hyn ii medrel muu gedeg ne dahin dahin medregdeed baina.bushuuhan zailuulaacheee.yuch hiih setgelgui.luivarchin hooson syr yzyylegch.hot udirdah uhaan dutuu nuhur yum baina.hurdan zailaasai
Төр газраа эзэмшүүлчихээд дараа нь хэн нэгэн өвчтэй юм гарч ирээд нураана хураана гэдэг нь тэгээд зөв гэж байна уу. Малнууд аа. Маргааш та нарын хүүр оршуулсан газрыг чинь хураана, нураана зөв үү.
Ногоон бгууламжууд их барьж бгаа нь үнэхээр бахдууштай бна. Баяр хүргэе хотын даргаа. Харин доор нь автомашины зогсоолууд барьж иргэдэд борлуудах, түрээслэх, төлбөртэй зогсоол л баримаар бна.
Нурсан тохиолдол байдаг юм уу, уг нь хууль дүрэм журам нь тушаал шийдвэр нь хэрэгждэг болсон цагт нь монгол улс хөгжих ёстой.
БАйгал Орчны сайд хамгаалаад бгаа нь үнэн. Саяхан мод тарих өдрөөр Анигмагийн захирал ЗАЛЬТ Мөнхбат БО сайд Бат- Эрдэнэ 2 хүзүү сээрээрээ холбогдчихсон Богд ууланд мод тарилаа энэ тэр гээд ТВ- р шоцдаад бсан ... МУИС- ннэрийг МҮИС нэрээр төөрөгдүүлдэг Энигмагийн захтрал ёстой нэг чөтгөрийн зальт новш !!! Энэ нөхрийн бүх юмыг нураа!!! Монгол хуультай гэдгээ харуул... МҮИС гэгчид сурдаг хөдөөний ОРКууд тэр сургууль нэртэй юмнаас гарцгаах хэоэгтэй . Та нарыг зальдаж байгаа шүү!!! Хохиров !!! Монголын хуулийг уландаа гишгэсэн зальт новш бол Мөнхбат !!!
Зөв. Аль эртнээс ингэх ёстой байсан юм.
Tur demjeech
Зөв дэмжиж байна
Хотын дарга улс төрийн карераа дуусч байгаа яасанч яахав гэж муйхарлаж болохгүй шүү яг юу хтйгээд бгаа чинь тодорхой биш ганц сүхэнтүгжаа даргатай л боллоошд
Төр байгаа бол Сумяабазартаа тусалж дэмждэггүй юм уу .ганцааранг нь үзэлцэж нүдэлдүүлээд байх юм даа.
Арын хаалгатангуудыг юутай хээтэй нь нураагаад өг.Хуулиас давсан эрх чөлөө байх ёсгүй
зөв3