“Эрхэт Монгол” медиа группийн Ерөнхий продюсероор Н.Барсмаа томилогдлоо.
Н.Барсмаа нь МУИС-д сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн. 2012 онд BTV телевизээс ажлын гараагаа эхэлсэн ба МҮОНТВ, NTV телевиз, Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтэс зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага, томоохон төсөл, хөтөлбөрүүдэд нэвтрүүлэгч, редактороор ажилласан туршлагатай.
2022 оны гуравдугаар сараас “Эрхэт Монгол” медиа группийн харьяа ТВ8 телевизэд мэдээний нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад ийн Ерөнхий продюсероор томилогдож байна.
"Эрхэт Монгол" медиа группт өдгөө өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз, улирал тутмын "Зиндаа" сэтгүүл, өдөр тутмын "Өглөөний сонин", мэдээллийн Zindaa.mn, Breakingnews.mn сайт, сар тутмын "Гранд" сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага харьяалагдаж байна.