Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Alibaba GDT Mongolia Institute and Consulting/ "Alibaba ЖиДиТи Монгол" Институттэй хамтран “Нэг суурин – Нэг бүтээгдэхүүн” аяныг "Хил хязгааргүй брэндийг бүтээцгээе" уриан дор амжилттай зохион байгуулсан билээ.
Тус уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ажиллагаа өчигдөр /2022.10.20/ МҮХАҮТ-ын Их танхимд боллоо. Арга хэмжээний нээлтэд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, “Аликор” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ундармаа болон тэмцээнийг 3 үеийн турш шүүсэн шүүгчдийн төлөөлөл, шалгарсан багийн гишүүд оролцов.
АЯНЫ ЗОРИЛГО: 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дижитал шилжилтэд бэлтгэх, брэнд бүтээх, бараа бүтээгдэхүүнийг нь дотоодын болон гадаадын зах зээлд сурталчлан таниулах.
Арга хэмжээ: 2022.05.25 - 2022.10.11 хооронд 21 аймгийн 86 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч
Сэтгэгдэл ( 2 )
бордоо их сайн байна. хэрэгчийн саналыг нийтэд мэдээлээрэй
бордоо их сайн байна. хэрэгчийн саналыг нийтэд мэдээлээрэй