Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, шинжлэх ухааны газар, Улаан загалмайн хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газартай хамтран “Өсвөрийн аврагч-2022” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд Баруун-Урт сумын ерөнхий боловсролын IV сургууль, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумдын ерөнхий боловсролын сургуулийн 6 бүлгийн 48 сурагч оролцож, гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааны мэдлэг, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх ур чадвар, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Нийлбэр дүнгээр I сургуулийн “Жанжин” баг тэргүүлж, III сургуулийн “Жавхаа” баг, II сургуулийн “Тэмүүлэл” баг, IV сургуулийн “Жанжин” багууд тус тус удааллаа гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )