ОЛОН ӨНГӨ: Хайрлаад л байгаарай

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Хүний хорвоод жаргаж эсвэл зовж амьдрах уу гэдгийг та өөрөө л шийднэ. Бусдад сайныг ерөөж явбал ерөөлийн тэр хишиг ер бусын гайхамшиг болж ирнэ.

Хайрлаад л бай. Хариу бүү нэх. Нэг л өглөө үгүй болоод өгөх хүний хорвоод амжиж хайрласан нь амьдарсан шиг амьдарсан нэгэн болно.

Анзаараад байхад ахимаг насанд хүрсэн хүмүүс амьдралын үнэнтэй нүүр тулдаг. Тиймдээ ч ихэнх хүн хөгширсөн хойноо, хорвоог орхин одохынхоо өмнө нь л бүх зүйлийг ухаардаг. Ухаарлын эцэст харамсдаг. Учир нь тэдний ихэнх нь хайрлахын сайхныг, бусдыг ачлахын гайхамшгийг, нэгнээ гомдоохгүй амьдрахын учир шалтгааныг ойлгоогүй явсан байдаг. Цаг хугацааг буцааж болдог бол бүхнийг өөрчлөхийг хүсдэг. Харамсалтай нь бүх зүйл хожимдчихдог. Залуу насаа эргүүлж авах ямар ч боломжгүй. Амьдралын хатуу жам гэдэг энэ.

Иймээс л ирж буцдаг хорвоогийн үнэнийг хатуу ухаарч, амьдарч буй ахуй цагтаа амжиж нэгнээ хайрлаж яваарай. Амжиж хайрласан нь сэтгэл гүйцдэг хорвоод  хүн шиг сэтгэлээ дүүргэж яваарай. Бүү атаарх, бүү бухимд, бүү шуна, бүү уурла. Атаархал, бухимдал, шунал шиг адгийн зүйл амьдралд ог хэрэггүй. Харин таларх, инээ, итгэ. Эерэг бүхэн амьдралыг чинь ивээгээд л байна. Ийм л энгийнээс амьдралын аз жаргал эхэлнэ. Тийм л болохоор аз жаргалыг бид хүснэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top