Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2022 оны аравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар бүртгэгдсэн түүхэн нэртэй хүмүүсийн тоон мэдээллийг хүргэе.
Тэмүүжин гэсэн нэртэй 8,047 хүн байна. Энэ нэр 2013 онд хамгийн олон буюу 402 бүргэгдсэн бол түүнээс хойш тогтмол буурсаар 2022 онд 57 бүртгэгджээ.
Харин Сүхбаатар-4.187, Мандухай-1.112, Бөртэ-759, Есүхэй-668, Чингис гэсэн нэртэй 667 хүн байна.
Мөн дээрх статистикаар Цэдэнбал нэртэй 346 хүн байгаагаас энэ онд хоёр бүргэгджээ.
Цааш үргэлжлүүлбэл, Хасар-318, Өгөөдэй-179, Намнансүрэн-230, Дандар-208, Боорчи-113, Өүлэн-102, Ренчин-102, Жамуха-59, Хубилай-52, Чойбалсан-40, Мухулай-38, Атилла-10, Бодоо гэсэн нэртэй 5 хүн тус тус байна.
Сонирхуулахад, Монгол Улсын хамгийн урт нэр МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО бөгөөд 39 үсэгнээс бүрджээ.
Тантай ижил нэрийн статистик мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.
Сэтгэгдэл ( 1 )