201.600 иргэн гадаад улсад ажиллах, суралцахаар зорчжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Монгол Улсын хилээр нэвтэрсэн жуулчдын тоо энэ оны эхнээс есдүгээр сарыг дуусталх хугацаанд 211 мянга болжээ. Энэ нь  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 188.3 мянгаар буюу 9.3 дахин өссөн байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Оны эхний есөн сарын байдлаар улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оны мөн үетэй зорчсон улсаар нь харьцуулж үзвэл БНХАУ-ын жуулчид 2816 жуулчнаар буюу 68.5%-иар, ОХУ-ын жуулчид 92.584 жуулчнаар буюу 11.1 дахин, БНСУ-ын жуулчид 44.275 жуулчнаар, Казахстан улсын жуулчид 14.642 жуулчнаар тус тус нэмэгджээ.

Манай улсын 428.7 мянган (давхардсан тоогоор) иргэн энэ оны эхний есөн  сард гадаадад зорчсоноос 227 мянга нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 137.1 мянга буюу 2.5 дахин өсжээ. Харин 201.6 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 76.6 мянга буюу 61.4 хувиар өсжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(192.82.85.252) 2022 оны 10 сарын 25

ugui shde ihenhi ni aylahaar yawsan bgaa

1  |  0
Top