"Томуугаар өвдсөн иргэдийн 90 ХУВЬ НЬ ХҮҮХЭД байна"

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон эмнэлгийн ачааллын талаар мэдээлэл хүргэлээ. (2022.10.25)

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, доктор А.Бурмаа "Амбулаториор үйлчлүүлж байгаа нийт хүмүүсийн 9 орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож байна. Улсын хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 60 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд хэлбэртэй хүүхдүүд байна.

Улсын хэмжээнд томуугаар өвчлөгсдийн 90 орчим хувь нь 15 хүртэлх насныхан эзэлж байна. Үүний 60 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байгаа.

Мөн 5-9 насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top