Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярих нь сэтгэл зүйн эмгэг

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Анзаараад байх нь ээ, сүүлийн үед сэтгүүл зүй рүү шүлсээ үсчүүлдэг нөхөд их болжээ. Тэд үнэхээр дураараа ярина. Бараг л мэдээ яаж бичихийг заах нь ээ, янз нь.

Уншдаг хэдэн шар сайт, фэйсбүүкийн хэдэн пэйж хуудсаар Монголын сэтгүүл зүйг төсөөлнө. Хамгийн хөгжилтэй нь өөрсдийн хийдэг лайваа сэтгүүлзүйн бүтээл мэтээр ойлгоно. Сав л хийвэл сэтгүүлчдийг “шантаажчин” хэмээн цоллоно. Бүр сагсуурахаараа сүрдүүлж аашилна. Микрофон барьсан болгоныг сэтгүүлч гэж андуурна. Энэ мэт эндүүрэл газар авсаар элийрэгчдийн хэлэх үг, ярих шүүмж бүр л ихсэх болов.

Мэдэхгүй сэдвээ, чадахгүй зүйлээ мэддэг, чаддаг юм шиг ойлгох нь сэтгэл зүйн нэгэн эмгэг гэдэг юм билээ.

Ямартай ч хэлэх гэсэн үгээ сайн бодож, хэний талаар юуны тухай өгүүлэх гэж буйгаа зарим нэгэн хүн сайн тунгаагаасай. Амныхаа зоргоор бурдаг сэдэв чинь сэтгүүл зүй биш шүү. Сошиал, сэтгүүл зүй хоёроо ялгахгүй, спам сайтаар оюунаа тэжээж байгаагаа мэдэхгүй байж энэ салбарыг мэддэг юм шиг ярих нь эмгэнэл шүү, үнэндээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top