“Өсвөрийн аврагч-2022” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Улаан загалмайн хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар хамтран зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Уг тэмцээнд Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 4 сургууль, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумдын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн нийт зургаан “Өсвөрийн аврагч” бүлгийн 48 сурагч гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааны мэдлэг, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Жанжин” баг тэргүүллээ.
Харин хоёрдугаар байрт 3 дугаар сургуулийн “Жавхаа” баг, гуравдугаар байрт 2 дугаар сургуулийн “Тэмүүлэл” баг тус тус шалгарч, 4 дүгээр сургуулийн “Жанжин” баг тусгай байрын шагнал хүртсэн юм.
Мөн Эрдэнэцагаан, Түмэнцогт сумаас зорин ирж тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн өсвөрийн аврагч бүлгийн “Шонхор”, “Оч” багуудад талархал хадгалууллаа.
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )