Монголын анхны цахим сургууль нээлтээ хийж, 21 аймаг, 9 дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10407 сурагч суралцахаар бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчид сонгон судлах хичээлийг цахимаар судлах боломжтой болсон.
Цахим сургалт нь Microsoft Teams программаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд танхимын бусад сургалттай ижил сонгон судлах хичээлийн дүн системд бүртгэгдэнэ.
Цахим сургуулийн хичээл эхэлсэн дөрвөн 7 хоногт нийслэлийн сурагчдын хамрагдалт хангалтгүй байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүд багшийн систем дэх өөрийн мэдээллээ шинэчилж, @medle.mn хаягаа шалган, сурагчдын хичээлийн хуваарь болон зааврыг анги удирдсан багш нарт өгч хамтарч ажиллах шаардлагатай байна.
Сэтгэгдэл ( 1 )
Заавал нэг хянагчийн муухай харцан доор хулхи ажил хийдэг хүмүүс шүү дээ Бяд чин