Төслийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар санал солилцов

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 26

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүнг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтаар  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж байгаа агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцсон юм.

 

 

Мөн Монгол улсад ажиллахаар томилогдсон БНФУ-ын Иргэний аюулгүй байдал хариуцсан бүсийн зөвлөх болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top