ОЛОН ӨНГӨ: Матаас, шантаажаар мандан бадрахуй

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Шүгэл үлээгчийн тухай хууль нийгэмд яг одоо дуулиан тариад байна. Зарим нэг нь олон улсад байдаг сайн туршлага, авлигийн гэмт хэргийг бууруулахад чухал нөлөөтэй гэж үзэж байгаа ч нөгөө хэсэг нь улс төрийн өрсөлдөгчдөө намнах, хэн нэгнийгээ матаасаар ял шийтгүүлэх эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Саяхан л гэхэд нэг сэтгүүлч аав, охин хоёрыг доромжилсныгоо “Шүгэл үлээсэн” гэсэн утгатай ярилцлага хүртэл өгөөд амжсан.

Гэтэл Е police аппликейшнээр дамжуулж зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн зургийг явуулбал торгуулиас нь 4000 төгрөг тухайн зураг авч явуулсан этгээд авах тухай ярьж байна. Энэ нь нэг талдаа зам тээврийн зөрчил, осол эндэгдлийг бууруулахад чухал нөлөө үзүүлж мэдэх юм.

Гэвч эргээд нөгөө талдаа хэн хэнийхээ мууг үзэх, мөнгөний төлөө элдэв матаас бичдэг шиг зүйл болно гэдгийг ч зарим нэг нь хэлж байна. Өмнө нь нэг нөхөр цагдаагийн байгууллага руу жолооч нарын 1551 зөрчил баримтжуулж явуулсан бөгөөд түүний 711 нь зөрчил болж, жолооч нарт торгуулийг нь илгээсэн гэсэн мэдээлэл ч байна. Ингэхдээ явган хүний зам болон ногоон байгууламж дээр машин тавьсан, түр болон удаан зогсох хориотой газар зогсох, хашлага, хөвөө давуулсан, автобусны зогсоол дээр зогссон, нийтийн тээврийн эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон зэрэг зөрчлүүд дээр мөнгөн урамшуулал бодох гэнэ.

Автозамын осол эндэгдэл, жолооч нарын хариуцлагагүй үйлдлийг хязгаарлах, болиулахын тулд ингэж байгаа ч мөнгөн дүнгийн хөшүүрэгтэй нь урдаа хүйтэн, хөндий болж байгаа нийгмийг улам л цөвүүн болгож таарна. Ингэж матаас, шантаажаар иргэдийнхээ амьдралыг “Мандуулж” байхаар хувь хүний хөгжил, хот соёлд суралцах зэргээс нь түлхүү ажиллаж, ер нь хууль дүрэм зөрчдөггүй иргэдийг төлөвшүүлэн бий болгох учиртай билээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.88) 2022 оны 10 сарын 29

Эвэлддэггүй монголчуудыг улам л эвдрэлцүүлж. Итгэл сэтгэлгүй хүйтэн харцтай л болгох байхдаа. Матаасаар амьдрагч масс бий болно тэр орлого нь нэг төрлийн тэтгэмж болох. Хуруу гар хөдөлгөж хөлс дуслуулж амьдрах биш. Хуруугаараа амьдрах байхдаа нэг хэсэг нь

0  |  0
иргэн(64.119.21.81) 2022 оны 10 сарын 28

Матаас ховоор мөнгө олж байвал хамгийн арчаагүй адгийн новш л гэсэн үг. Ийм хүн адаг сүүлдээ Эх Орноо ч худалдах этгээд мөн шүү. Шүгэл үлээх, матаас гэсэн балай юмаа больж үз.

0  |  0
huts(202.126.88.142) 2022 оны 10 сарын 28

Soliotoi yum bichihiin. uls oron hugjih neg gol zuil ni irgediin oroltsoo. uunii neg chuhal ni butuutai evlerehgui baih shu. hooson lozung muhar susegiin humuugiltei etgeeduud l mataas hov geed nuden balai chihen dulii ungooosoor baital bugd anarhi mayagtai bolj baina

0  |  0
Редактор(103.57.95.187) 2022 оны 10 сарын 28

(Мандан бадартугай.) ..энэ холбоо үг социализм үеийн уриа л даа. Одоо хэрэглэхэд оновчгүй л дээ.

0  |  0
Зочин(202.126.90.113) 2022 оны 10 сарын 28

Одоо энэ хотоор холхисон хийх ажилгүй хөдөөнийхөн дэмий тэнэнгээ элдэв зураг аваад , хүн матангаа мөнгө олно гэж тэнэгтэнэ дээ

0  |  0
Top