Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт үргэлжилж байна

2022 оны 10 сарын 27

Онцгой байдлын алба хаагчдын дадлага, ур чадварын чиг хандлагад үнэлгээ хийх, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдарыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, гал түймэр унтраах, аврах ангиудын дадлага сургуулийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Танхимын дадлага сургуулиар эхэлсэн сургалт хоёр дахь өдрөө нийслэлийн Онцгой байдлын газрын Баянхошуу дахь сургалт, дадлагын талбайд аврах, гал унтраах үйл ажиллагааны норматив хугацааг хангах дасгал сургуулиар үргэлжилж байна.

Сургалтыг нийслэлийн Онцгой байдлын газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдан явуулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top