Л.Энх-Амгалан: Хүүхдийн бясалгалтай болох шаардлага гарч байна

2022 оны 10 сарын 31

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарт хүүхдийн бясалгалын хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага үүссэн байгааг өөрийн цахим хуудсаараа илэрхийллээ.


Тэрээр "Өнөө үeд олон зүйл шалтгаанаас болж хүмүүс стрэсс ихтэй амьдрах болсон тул дэлхий бясалгалын зүг анхаарлаа хандуулах болжээ. Том хүн стрэссдэж байгаатай адил бяцхан үрсийн маань дотоод eртөнц стрэсс хямралд автаж байна.

Томчууд хүүхдийг эс анзаарч тэдний стрэсс хямралыг арилгахад анхаардаггүйгээс болж, бяцхан үрсийн стрэсс нэмэгдсээр шилжилтийн насанд хүрэхдээ дотогшоо хандлагатай болж, хүнтэй ярих дургүй, уур уцаартай болж, энэ байдлаа архи тамхи, хар тамхи зэрэг буруу зуршлаар тайлахаар оролдож буруу замд орох нь ихсэж байна.

Харин томчууд бид стрэсс хямралд автаж байгаатай адил бяцхан үрсийн дотоод eртөнц хямралд автаж байгаа гэдгийг ойлгож хүүхдүүдээ багаас нь зөв бясалгалд хамруулах нь наад захын цахим донтолтоос хамгаалж, үрсийнхээ ирээдүйд хийж байгаа том хөрөнгө оруулалт болох юм. Хүүхэд стрэсс хямралд автаж хямрах үeдээ бясалгалаа хийж дадсан бол түүнийгээ 10 мин орчим хийгээд л тухайн хямралаа тайлдаг бөгөөд ингэснээр зөв ирээдүйрүү хандаж эхэлдэг.

Хүүхдийн бясалгал нь

1. Ёс суртахуун заадаг,

2. Анхаарал төвлөрөл хөгжүүлдэг,

3.Энэрэл хайрыг төлөвшүүлдэг гэх нийтлэг хөтөлбөртэй байх, бясалгал хийсэн даруй үр дүн нь илт мэдэгдэх шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой юм.

Ийм л нийтлэг, бүхэнд тустай, зөв боловсон, энэрэнгүй сэтгэлтэй, эрч хүчтэй, ухаалаг иргэд төлөвшүүлэхийн тулд Монголын боловсролын салбарт хүүхдийн бясалгалын хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хэрэгцээ шаардлага гарч байгааг соргогоор мэдрэх ёстой санагдана" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
багш(64.119.26.121) 2022 оны 10 сарын 31

хамгийн хэрэгтэй зөв зөв

0  |  0
багш(64.119.26.121) 2022 оны 10 сарын 31

хамгийн хэрэгтэй хамгийн зөв.

0  |  0
Top