Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн /2022.10.31/ боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн бөгөөд биелэлтийг танилцуулав.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 835 орыг 915-аар нэмж, 1750 болгосон байна. Түүнчлэн амбулаторийн цагийг уртасгаж, ажлын өдөр 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллахаар зохицуулалт хийжээ.
Сэтгэгдэл ( 0 )