Өмнөговь аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургууль болно

2022 оны 11 сарын 01

ОБЕГ-ын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайдын Өмнөговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 11 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулах юм.  

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Онцгой байдлыг газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдад мэдээлэл, үүрэг чиглэл өглөө.

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгааах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top