"Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Шувуун фабрикт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор буюу 150 ортой цэцэрлэг, 200 хүүхдийн суудалтай сургууль нийт 300 орчим хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор тун удахгүй ашиглалтад орох бөгөөд ажлын гүйцэтгэл 95 хувьтай дотоод засал, тохижилтын ажлаар үргэлжилж байгаа ажээ.
Тус хороонд1242 өрхийн 3800 орчим хүн амьдарч байна. Энэ жил дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хорооны 1, 2-р байр дээвэр, фасад засвар, 5-р байрны дээвэр засвар хийж, 50 гаруй өрхийн 250 гаруй иргэн тав тухтай дулаахан орчинд амьдрах нөхцөл бүрдүүлжээ. Түүнчлэн гэр хорооллын харанхуй орчинд 50 ширхэг гэрэлтүүлэг суурилуулж, 10 камер тавьж, 20 гаруй өрхийг цахилгааны хүчдэлд холбосон байна.
Мөн газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг бүсийн оршин суугчдын санал хүсэлтийн дагуу хоёр гүний худаг барьж хүлээлгэн өгсөн ажээ.
Сэтгэгдэл ( 0 )