2022 оны аравдугаар сарын 29-ний өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, БНСУ-ын Yonsei Gunwoo эмнэлгийн захирал Eui Hyun Park нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, шагай тавхайн гэмтэл болон үе солих мэс заслыг өргөжүүлэн хөгжүүлэх, туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хийхээр боллоо.
Салбарын хөгжил дэвшилд хамтран ажиллах болсон Yonsei Gunwoo эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл ( 0 )