"Насаараа хөдөлмөрлөсөн ахмадууд ядуу амьдрах ёсгүй"

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Ирэх оны улсын төсөвтэй холбогдуулан цаг үеийн байдал, үнийн өсөлтийн талаар “Нийгмийн хөгжлийн төлөөх цоглог ахмадууд”, “Нэгдмэл Монгол хөгжлийн төлөө” ТББ-аас өнөөдөр /2022.11.02/ мэдээлэл хүргэлээ. 

Тэдний төлөөлөл Э.Нэргүйцэцэг "Одоогийн нийгэмд хүн бүр бухимдалтай байна. Тэтгэврийн насны 380 мянган ахмад бий. Үүний  80 хувь буюу 304 мянган ахмад сард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үлдсэн 20 хувь нь сард 400 мянга болон түүнээс дээш хэмжээний тэтгэвэр авч байна. Ахмадууд өвдөх эрхгүй боллоо. Тэтгэвэр сарын хүнсэнд ч хүрэхгүй дуусаж байна. 

Эрх баригчид цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ гэсэн. Одоо инфляц 14 хувьд хүрчихсэн. Үүнтэй уялдуулаад нэмсэн бол тэтгэврийн хэмжээ 5 сая болох ёстой.  

Ингэж нэмж чаддаггүй юмаа гэхэд ядаж тэтгэврээ сая төгрөг болгох хэрэгтэй.

Ахмадууд манай улсын нийт хүн амын ердөө 11-хэн хувийг эзэлдэг. Би 25 жил төрд ажиллаад одоо 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэтэл сүүлийн долоон жилийн турш сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс илүү тэтгэвэр авдаг нь шударга бус. Ирэх оны улсын төсөвт тэтгэврийн нэмэгдлийг тусгах нь зөв. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа нь бидэнд хүндээр тусаж байна. Насаараа хөдөлмөрлөсөн ахмадууд одоо ядуу амьдрах ёсгүй. Эрх баригчид амлалтаа биелүүл, ажлаа хий. Бидний хуримтлуулсан мөнгөөр бидний тэтгэврийг нэм"  гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(64.119.26.206) 2022 оны 11 сарын 03

Насаараа л ажилласан мөртлөө олон жил ажилласан мөнгөө аваагүй шүү

0  |  0
иргэн(202.21.121.66) 2022 оны 11 сарын 03

Хуваарилалтын тогтолцоогоо болиочээ Нэриын данс яасан бэ хүмүүсмйн ажил эрхлэлтийг явуулж байгаа бодлого тогтолцоо хаагаад бн\n

0  |  0
ард(64.119.19.119) 2022 оны 11 сарын 02

ЗГ инфляцын түвшинтэй уялдуулан цалин тэтгэвэр тэтгэмжийг ойрын хугацаанд бодитой нэмэхгүй бол ард түмэн босох байх шүү...

0  |  0
zochin(106.154.135.24) 2022 оны 11 сарын 02

ene emgen mun ih shunal aa yag yu hiij buteesen yum bol *** ene muurj baisnaas uldsen nasaa sursan ajil iin turchlagaa zaluu chuudad zaaj ugui geh btal thalin bga bna gen iim adguus nar mgl duuren bolthon emee uvuu nar zaluu chuud ajil bolomj olgooch dandaa avhaa bodoh hund uguj sur

0  |  2
Даш(202.131.243.50) 2022 оны 11 сарын 02

Импиляц ямар хувьтай байна тэр хэмжээгээр дараа оны 1 р сарын 1 нээс тэтгэврээ нэмээд явдаг баймаар байна.Бүр хуульчлаад.Ирэх оны төсөвт тусгахад ч ойлгомжтой.Худалдан авалт өсдөг.Засгийн газар импиляц өндөр байлгахгүйг хичээх ч юм билүү.

1  |  0
Хэнд гомдох вэ(172.91.183.102) 2022 оны 11 сарын 02

Насаараа хөдөлмөрлөсөн байж болно. Тэхдээ бүтээмж муу байжээ.. Залхуу л байсан бололтой

0  |  2
Top