Өнөөдөр (2022.11.03) "Олон улсын дээрэлхэлтийн эсрэг өдөр" тохиож байна.
Олон улсын дээрэлхэлтийн эсрэг өдрийг угтан Боловсролын ерөнхий газар8 Боловсрол эвслийн гишүүн байгууллагууд хамтран БЗД-ийн Ерөнхий боловсролын 32 сургууль дээр “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх аян” өрнүүлж байна.
Аяны хүрээнд:
-Сургуулиуд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх журам баталж, түгээсэн.
-ЕБС-ууд Хүүхэд хамгааллын бодлогоо сайжруулан баталсан.
-Ментор сурагчдын сургалт зохион байгуулав.
-ТХЗ 4.7 агуулгаар бэлтгэж ур чадварын уралдаанд шалгарч байсан Сүхбаатар аймгийн Наран сумын сургуулийн багш Л. Болормаагийн “Баллуур” хичээлээс харилцан суралцах, (33, 48, 79)
-МЭИ-ийн Шоглох, дээрэлхэхийн эсрэг үе тэнгийн сургагч багшийн сургалтыг зохион байгуулав. (85,148)
-Эцэг эхчүүдэд чиглэсэн сургалт, үйл ажиллагаанууд (бүх сургууль дээр)
“Дээлтэй хүүхэд дээрэлхдэггүй” сурагчдын 6 клубын 100 гаруй сурагч нээлттэй өдөрлөг зохион байгуулав (92)
-Багш, эцэг эхийн дунд “Better days” кино хэлэлцүүлэг (бүх сургууль дээр)
-Сурагчдад чиглэсэн сургалт, хөтөлбөрүүд (бүх сургуулиуд)
-Гар зураг, постер, шторкийн уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Олон улсын дээрэлхэлтийн эсрэг гэж юу байхав. Дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр байх