ГССҮТөвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр нараар ахлуулсан мэс заслын баг хамт олон БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн захирал Eui Hyun Park болон эмч мэргэжилтнүүдтэй хамтран ЭХ ОРОНДОО АНХ УДАА шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед ХИЙМЭЛ ҮЕ СУУЛГАХ мэс засал эмчилгээг амжилттай нэвтрүүллээ.
Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг өөрийн оронд нутагшуулснаар шагайн үений артрозоор шаналж буй олон хүмүүст өвдөлт зовууриасаа салах, амьдралын чанарыг сайжруулах бас нэг боломжийг олгож байгаа юм.
Шинэ арга технологийг байнга эрэлхийлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ур чадвараа зориулан ажилладаг ШОНХРУУДДАА баяр хүргэж, амжилт хүсье.
Мөн шинэ технологийг нэвтрүүлэхэд гүн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан “Тимус фарм”, “Имплант Каст” компани, БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Сэтгэгдэл ( 3 )
Өвчтөний дэргэд ингэж зургаа авахуулахаа болиочээ
ямар үнэтэй вэ
TA byhend bayar hurgej az jargal eruul enh ajliin amjilt sain saihan buhniig husen erooe