Д.Мэндбаяр: Хамба Чойжамц хаалттай хуралдаж, өөрийгөө дахин сонгуулах гэж байна

2022 оны 11 сарын 04

Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг сүүлийн 30 жил тэргүүлж байгаа Хамба Номун Хан, гавж Д.Чойжамц өнөөдөр /2022.11.04/ Бат цагаан дуганд сүм хийдүүдийн тэргүүн, хутагт хувилгаадыг цуглуулан “Тэргүүн лам нарын зөвлөл”-ийн 2022 оны намрын ээлжит хурыг хаалттай хийж байна.

Гандангийн хашаа хамгаалагчдаас гадна энгийн хувцас өмссөн хүмүүсээр давхар хамгаалуулжээ. Тийш орох гэсэн хэвлэл, мэдээллийнхнийг энгийн хувцастай хүмүүс цохихыг завдан хашаанаас хөөж гаргаж байгаа нь бичлэг дээр харагдана.

Ловонгуудын хурал гэдэг нь Гандантэгчлин хийдийн бүтэц, зохион байгуулалт, хамба ламыг сонгох сонгууль зэрэг асуудлыг хэлэлцдэг байна. Хурлыг хаалттай хийж буйн цаад учир нь хамба Д.Чойжамц өөрийгөө дахин сонгуулах асуудлыг ярьж байх магадлалтай гэж зарим хүн хардаж байна. Учир нь Монголын сүм хийдийн тэргүүн нараас өөрт нь шүүмжлэлтэй ханддаг хүмүүст мандат олгоогүй гэнэ. Тухайлбал Нархажид сүмийг үүсгэн байгуулагч Д.Мэндбаярыг оруулаагүй аж.

Энэ талаар тэрээр хэлэхдээ “Миний бие Нархажид сүмийг үүсгэн байгуулаад 31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 1982 онд  Шашны их сургуульд орж  таван жил суралцаж төгссөн. Гандантэгчэнлин хийдэд 1991 оныг хүртэл туслах ламаас боловсон хүчний даргаар ажилласан. Сүүлийн 20-30 жилд шашны асуудалд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Д.Чойжамц хамба 30 жил шашны толгойд суухдаа юу хийсэн юм бэ гэдэгт байр сууриа илэрхийлж ирсэн. Зүй нь өнөөдөр Монголын Бурхан шашинтны чуулганыг хуралдуулж байх ёстой. Энэ хурлаараа Монголын бурхан шашинтны чуулганы хурлын дэг, товыг зарлах ёстой.

Харин чуулганаар хуралдаж юу хийх вэ гэвэл, бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэх ёстой. Өнөөдөр Гандантэгчэнлэн хийд хууль, жаяг дэглэмгүй байна. Хамбын сонгууль  хийлгүй  30 жил явж ирсэн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ардчилал гэдэг зүйл алга. Би энэ хуралд ахмад хүний хувьд, лам хүний хувьд, Нархажид сүмийг үүсгэн байгуулагч, хуралд оролцох нэг субъектийн хувьд иртэл оруулсангүй.

Өнөөдрийн хурлаар Чойжамц хамба өөрийгөө шашны тэргүүн, Хамба Номун Ханаар байлгах гэсэн батламж, төсөл гаргах янзтай байгаа. Түүнийгээ төр, засгийнханд үзүүлэх, “Зөвлөлийн хурлаас намайг үргэлжлүүлэн ажилла гээд байна” гэсэн зүйлийг явуулах гэж байна. Зориуд зохион байгуулалттай гаднаа хэдэн давхар харуул, хамгаалалт гаргасан байна. Энэ хүмүүс бол Д.Чойжамцын гар хөл. Ийм зүйлийг олон жил сурцтай хийсэн, түүндээ гаршчихсан. Яагаад гэвэл нэгдүгээрт, соёлын өвийн асуудал, Эрдэнэсийн сангийн асуудал,  цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа Гандантэгчлэн хийдийн санхүүгийн асуудлаас хамба лам  айж байна. Тэнд но байна, Ноцтой зүйл их байна.

Нөгөөтэйгүүр, энэ хүн 30 гаран жил шашны тэргүүн хамбаар ажиллаж ирлээ. Шашны талаасаа ч, шинэ сэргэг зүйл хийх, бодлого гаргах талаас ч юу ч байдаггүй. Шунал, суудалдаа хоргодох дон нь хэтэрсэн. Ёс зүйн хувьд ч шашныг аваад явах чадал тэнхээ энэ хүнд алга.

1990 онд 100 хувь байсан сүсэгтэн олны тоо 50 хувь ч хүрэхгүй байна. Эд нарын өнөөдөр хэлэлцэж буй асуудлаас илүү  ноцтой асуудал үүсчихээд байна. Хүний нөөц, санхүү, гадаад харилцаа, хяналт шалгалт гэж алга. Энэ мэт нийтээр хийх ажилд дандаа хойш сууж ирлээ. Өнөөдөр үүнийгээ нууж, нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчийг хийж байна. Уг нь энэ хурлаар чуулганаа зарлах товоо гаргах ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 160-аад сүм хийдийн төлөөлөгчдийг хүлээж авч уулзаж хүндэтгэл үзүүлснийг сүсэгтэн олон санаж байгаа байх. Тэр бол төрийн тэргүүний зүгээс  12 жил тасарсан хүндэтгэлийн уулзалт байсан. Тэгээд “Та нар дотооддоо хуралд, асуудлаа шийд” гэсэн аман захирамж өгсөн. Үүнийг Д.Чойжамц хамба үл тоосон. Лам нар, сүм хийдийнхэн үүнд их итгэж найдаж байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нь Д.Чойжамцын шавь гээд, энэ асуудлыг зохион байгуулаад, ийм зүйлээр аргацаах гэж байна гэсэн мэдээлэл бас байна. Үүнд Ерөнхийлөгч анхаарал хандуулаасай. Сүм хийдийн тэргүүн нарыг цуглуулж, нүүр нүүрийг нь харуулж суулгаж байгаад Ерөнхийлөгчийн ивээл дор бурхны шашны чуулганыг хуралдуулах нь үр дүнтэй байх гэж бодож байна” гэв.

 

 
 

 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баагий (202.9.40.73) 2022 оны 11 сарын 05

Дарга дагаж далдайсан хамба лам ажилаа өгөөд дарга нараараа гүйгээд байна сурагтай одоо болно. Хамба гэдэг чамаас өмнө байсан хойшид ч байх болно чи л зайлаад өгүүл болох гээд бн

0  |  0
Лам (202.9.40.73) 2022 оны 11 сарын 05

Лам нарын боловсролын асуудал нийгмийн асуудлыг гаргуунд хаясан хамба лам та ажилаа өгнө үү

0  |  0
Сүсэгтэн(202.9.40.73) 2022 оны 11 сарын 05

Олон нийтийн хөрөнгийг олон нийтэд нь ил болгох хэрэгтэй

0  |  0
Зочин(202.9.46.192) 2022 оны 11 сарын 05

Битгий даварцгаа лам нараа эд нарыг төрөөс хол байлга хэрвээ идэж уусан хулгай хийсэн бол хойд насандаа тамд унахаа мэдэх байлгүй дээ

0  |  0
mgl (49.105.82.15) 2022 оны 11 сарын 05

hotiin darga nar ene lam nar.s hatuu shaardlaga tavj baih heregtei bna gandag gej hotiin hugjuld ih gai bolj bga gej uzdeg gandan hiid ariun theverhen baih btal gandan ymar zavaan ergen toiron bohir hogoo theverdgui hotiin hugjuld hamgiin ih gai buruu uildel gargaj haruuldag gadaad yavsan uls medeh baih gandan hiiden theverhen bdag gandan ochood setgel Sanaa taichirah gazar btal mgl gandam hiidees barag uvchun tusaad yavah ayul ih shu uilgelgee bur ungursun uls lam nar odoo hariuthlaga hatuu tavih heregtei tatvar undur avj ardtumen avsan mungu hend yund zoriulad bid medm.r

0  |  0
urgelel(49.105.76.182) 2022 оны 11 сарын 05

ene lam nariig haraad hun yalgaj harthana uranhai noorhoi hun ochvol neg nudeere hardgui mgl tur ene banhar lam nertei yum.dig tolgoi deere gargathan lam yag unen ymar ulsad uilcheh uls yum bol niigemd hamgiin buruu yum durem juram gej bdag yum bolov ene davarthan uls.g hayagdaj zohthuuljgui bol mgl ayul uchruulj bga uls ene lam nar shu

0  |  0
(103.212.119.214) 2022 оны 11 сарын 05

hurdan uheed divaajinruugaa tonil

0  |  0
zochin(49.105.83.107) 2022 оны 11 сарын 05

hamgiin hulalch hargis uls hunii sul taliig achgilsan hunii zovlong.r 60gal hiij yavaa uls ene lam nar ard tumnii avhaas uur yum meddeg yum zovchoon gahai ter guzee yadaj jil bur unchun amdrah chadvarguil ulsad buyn hiij hool und sanhuug.r tusalj baih btal mgl d bga lam nertei dandaa ardtumen.s avhaas uur yum bdag hiij bgaan buruu ihsen ard tumen lam nariig uzen yadaj bna ulsd heden tugrugnii tatvar ugdug yum bol el tod ardtumen oilgoh.r nudend haragdhaar tailbar tailan unen zuv haruul nom gej unetei yadarsan uls.g tataj deech.n tatah btal

0  |  0
Гандангийн лам (202.9.40.73) 2022 оны 11 сарын 05

Лам нар бидэнд санхүү үйл ажиллагааны тайлан сонсгол юу ч хийдэггүй. Сүсэгтэн олны өргөл хаашаа юунд зарцуулагдаж бгаа нь нууц хэдэн хүн нийлээд мафи шинжтэй бүгдийг нууж хааж хэлсэн асуусныг шахаж хавчиж элдэв хоч өгч дарамталдаг. Шалгаад зайлуулах хэрэгтэй

0  |  0
Сүсэгтэн(202.9.40.73) 2022 оны 11 сарын 05

Одоо хамба лам маань ажилаа өгөөд зөвөлгөө өгөх нь зүйтэй дэ насаараа зүтгэсэн болоо ш дэ

0  |  0
Зочин (202.9.40.73) 2022 оны 11 сарын 05

Лам нараасаа санхүүгээ нуудаг гэхээр биш дэ энэ доор бичсэн нь үнэн л бол

0  |  0
Бб(24.126.11.222) 2022 оны 11 сарын 05

Чойжамц хамбатай тэрсээд бдг юу болж бна.энэ ажилаа хамгийн сайн хийж бгаа хуврага хүн

0  |  0
ЗАЙЛ ЧОЙ(66.181.185.191) 2022 оны 11 сарын 05

ГААДАН ХАМБААС АВСАН ШИГЭЭ ДАРААЧИЙН ХҮНДЭЭ ӨГӨХ ЦАГ БОЛСОН.АЛБАН ТУШААЛТАЙГАА ЗУУРАЛДАХ ЧИНЬ ШУНАЛ.ХАМБА ХҮН ШУНАЛТАЙ БНА ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРИЙХӨӨ ШАШИНД ИТГЭЛ ҮНЭМШИЛГҮЙ НЬ ШИНЖ.

0  |  0
Neelttei shilen bolg(202.9.41.9) 2022 оны 11 сарын 04

Niited il shilen bolgo olni mongo choijamtsin ym bgyi shyy

0  |  0
Лам(202.9.41.9) 2022 оны 11 сарын 05

Гандан бол лам нартаа ч хаалттай байдаг газар ш дэ санхүү үйл ажиллагаа юу болж байдаг юм бүгд нууц. Хэдхэн хүн бүгдийг шийдэж нууж байдаг. Тайлан байхгүй шалгалт байхгүй шалгалт хийх хэрэгтэй

1  |  0
Сүсэгтэн(202.9.41.9) 2022 оны 11 сарын 04

Шалгах нь зөв шүү. Далд нууц байдаг гэнэ лээ. Сайн шалгах хэрэгтэй

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 11 сарын 04

UB baas sheeseeree boxirduuldag tsul umxii gazar bolson zugeer l mongo nexsen lam nar

0  |  0
уншигч(64.119.18.150) 2022 оны 11 сарын 04

Гандангийн санхүү тайлангийн асуудлыг цагдаа шалгаж бга. Соёлын өвийн асуудал, Эрдэнэсийн сангийн асуудал гээд хэргүүд шалгах ёстой л гэж бна лэ

0  |  0
уншигч(64.119.18.150) 2022 оны 11 сарын 04

Гандангийн санхүү тайлангийн асуудлыг цагдаа шалгаж бга. Соёлын өвийн асуудал, Эрдэнэсийн сангийн асуудал гээд хэргүүд шалгах ёстой л гэж бна лэ

0  |  0
уншигч(64.119.18.150) 2022 оны 11 сарын 04

Гандангийн санхүү тайлангийн асуудлыг цагдаа шалгаж бга. Соёлын өвийн асуудал, Эрдэнэсийн сангийн асуудал гээд хэргүүд шалгах ёстой л гэж бна лэ

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 11 сарын 04

bugd adilxan shulaachid ta nar odoo tsadax bolson bugdeeree xudalch

0  |  0
зочин (202.179.26.209) 2022 оны 11 сарын 04

Авгайтай асман лам нар гандан тэгчилэн хийдэд үхтэлээ шунах юмаа Буян хийсэн нэртээ ард түмний халаас хоосолдог мөнгө нь багадаад шуналтай авгай нарынхаа хэрэгцээг хангаж чадахаа болиод гандангийн хамбад шунаа юу Асман лам нараа

0  |  0
Irgen(78.80.105.246) 2022 оны 11 сарын 04

Ulaanbaatariin muuhai gazaruudiin neg bol gandan hiid.bohir zawaan

0  |  0
Irgen(78.80.105.246) 2022 оны 11 сарын 04

Ulaanbaatariin muuhai gazaruudiin neg bol gandan hiid.bohir zawaan

0  |  0
zochin(106.154.134.177) 2022 оны 11 сарын 04

yoo mgl chuud minee ene lam nertei uls erun n uls orond ymar gavyatai uls yum bol ard tumenneer unegui tejeelgej uls orond tatvar tuldug yum bolov uu neg l hudalch uls ene naraas undur tatvar avj baih heregtei

0  |  0
ZOCHIN(101.185.158.60) 2022 оны 11 сарын 04

HARIN HUMUUNIIG ALIVAAD ITGUULJ UNEMSHUULEH BN ZUV UUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUU.

0  |  0
ZOCHIN(101.185.158.60) 2022 оны 11 сарын 04

HERVEE HUN SAIN UILIIG BUTEESEN BOL HUMUUN ZUGEER L DAGADAG\n SASHIN BOL HAR TAMHI GEJ IH BAHGSH ...LENIN HELSENSHDEE...

0  |  0
ZOCHIN(101.185.158.60) 2022 оны 11 сарын 04

HAMBA NERTEI AVILGACHIN ZUGEER L UIURUU YVCHIHAJ BOLDOGGUI EE... ERH MEDEL YMBA .. ZUGEER L YTAHIN SHUTUULEH ....ZAILUULAA CH...\n

0  |  0
Зочин(122.201.31.245) 2022 оны 11 сарын 04

Энэ Чойжамц гэдэг мафийн толгойлогч одоо болтол Хамба лам хэвээрээ байдаг юм уу. Зайлаасай.

0  |  0
ZOCHIN(101.185.158.60) 2022 оны 11 сарын 04

CHOIJAMTC GEDEG LUIVARCHIN OLON JIL SHASHINII MANLAID ZALARLAASHUUDEE...ODOO ZUGEER L GERTEE UILEE HIIGEE CH ...BI BOL SHASHINGUIN UZELTENSHUUDEE ...DUR BITGII ESEG ...

0  |  0
Top