Хүүхдүүдэд зориулсан ээлтэй орчин бүрдүүлж “Хүүхдийн өрөө”-тэй боллоо

2022 оны 11 сарын 05

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг, хариуцлагаа биелүүлэх ажлын хүрээнд байгууллагын ажилчдын хүүхдүүдэд зориулсан ээлтэй орчин бүрдүүлж “Хүүхдийн өрөө”-тэй боллоо.

Тус өрөөг алба хаагчид өөрсдийн дотоод нөөц боломжоор тохижуулж, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх эрсдэлээс сэргийлэх, хүүхэд, эцэг эхийнхээ хараа хяналтад тоглож наадах эрхийг бий болгох, гэр бүлийн ажлын цагаар “хүүхдээ харах“ тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top