Авто ослоос иргэдийн амь насыг аварлаа

2022 оны 11 сарын 05

Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын хоолой, Дөтлүүр гэдэг газар 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гэсэн дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бүрэлдэхүүн 1 том хүн 1 бага насны хүүхдийг автомашинаас гаргаж, 4 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ойролцоох эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас орон нутгийн зам халтиргаа гулгаа ихтэй, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй байгаа тул жолооч, зорчигчид замын хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцож, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ah (202.126.88.204) 2022 оны 11 сарын 06

Энэ пүүжгий унасан боловсрол бага нөхдүүд давхих дуртай ч машинаа зогсоож чадахгүй бас ур чадвар түй ч бхгүй бас бүдүүлэг ёс зүй гэж мэдэхгүй хүнд зам тавьж өгвөл өөрөө доошоо орчлоо гэж сэтгэдэг өөрсдийгөө лаг гэж боддог дорой хүмүүсдээ болоомжтой бай

0  |  0
Top