Угаарын хий мэдрэгч үр дүнгээ өгч, иргэнийг аюулаас хамгаалжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 06

Энэ сарын 5-ны өдөр 10:00 цагт Налайх дүүргийн 7-р хорооны иргэний гэрт Угаарын хий мэдрэгч ажиллаж дуут дохио өгсөн байна. 

Угаарын хий мэдрэгчийг 11 сарын 04-ны өдөр байрлуулсан бөгөөд тухайн шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ татаж байсан тамхиа гэрийнхээ ханаруу шидэж хаяад унтсан байжээ. 

Маргааш нь буюу 11 сарын 05-ны өглөө угаарын хий мэдрэгч дугарч сэрсэн бөгөөд сэрэх үед гэрийн баруун урд хэсэгт гал авалцаж шатаж байсан тул ус цацаж унтраасан гэв .

Угаарын хий мэдрэгчээ ямарч тохиолдолд байрлалаас нь хөдөлгөхгүй, унтраахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top