Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Г.Батцоожийн гэр бүлд таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.
Алба хаагчид хуримтлал үүсгэн ийнхүү мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчаа гэртэй болголоо.
Ахлагч Г.Батцоож нь Онцгой байдлын албанд 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ онд усны ослоос 11 хүний амь насыг авран хамгаалсан юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )