Г.Амгаланбаатар: Дундаж цалинг 1.5 саяас дээш болгохыг ШААРДАЖ БАЙНА

2022 оны 11 сарын 07

Жанжин Сүхбаатарын талбайд өнөөдөр /2022.11.07/ Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголдоо хөдөлмөрлөж сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө "Улсын төсөв-2023" иргэд хөдөлмөрчдийн цуглааныг улс орон даяар зохион байгуулж, жагслаа.


Энэ үеэр тус театрын үйлдвэрчний хорооны дарга, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар “Би үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаад хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд олон сайхан амлалт, хэлэлцээрийн ширээнд сууж олон сайхан зүйлийг эрх баригчид амласан. Энэ амлалт ерөөсөө биелэгдэхгүй байна.

Тэр дундаа манай соёл урлагийн ажилчид дандаа ард нь хоцорч байна. Бусад эрүүл мэнд, боловсролын салбарынхан цалингаа тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж чадсан байна.

Харин манай соёл урлагийнхан дандаа ард нь хоцордог. Уг нь бүх юмны урд, нүүрэнд нь явдаг. Энэ сард гэхэд Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” гэж зарласан. Гэтэл энэ салбарын ажилтнуудынхаа цалин хөлс, амьжиргаа, ар гэрт нь анхаарал хандуулах зүйл огт байхгүй байгаа учраас өнөөдөр бүх театр, чуулгууд энэ жагсаалд оролцож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шинэ сайд Т.Аюурсайханыг бидний саналыг дэмжиж, хамтарч ажиллах байх гэж найдаж байгаа.

Өмнөх сайдын үед хэлэлцээрийн ширээний ард суусан нэртэй боловч энэ асуудлыг шийдэж өгөөгүй.

Ирэх 2023 оны төсөвт бидний цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, хүн амын орлогын албан татвараас нэг удаа чөлөөлөх зэрэг олон шаардлагуудыг манай үйлдвэрчний эвлэлээс тавьсан боловч шийдэж өгөхгүй байгаа учраас бид өнөөдрийн жагсаалд нэгдэн оролцож байна. Жүжигчид, уран бүтээлчдээс гадна бидний ардын албанд театрын маш олон ажилчид байдаг.

Бидний үгийг сонсож, асуудлыг маш хурдан шийдэж өгөхийг Төрийн ордонд сууж байгаа шийдвэр гаргах түвшний бүх хүнээс шаардаж байна.

Монголчуудын дундаж цалин 1.4 сая хүрсэн гэнэ. Та нарын дунд энэ хэмжээний цалин авч байгаа хүн байна уу? Яаж байх юм бэ. Тэр тусмаа манай арын албаны ажилтнуудын цалин тэтгэврийн хүнээс бага цалинжиж байгаа.

Тиймээс ямар ч ялгаваргүйгээр бүх шатны ажилчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхийг бид шаардаж байна. Дундаж цалинг бодитойгоор 1.5 сая төгрөгөөс дээш болгохыг шаардаж байна.

Төрийн албанд үнэнчээр зүтгэж байгаа бидний татвараар энэ төр, улс оршин тогтнож байгаа. Тиймээс татвар төлөгч бидний ар гэр, ахуй амьдралыг анхааралдаа авч, бүх цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen(202.126.88.145) 2022 оны 11 сарын 08

Tziin bur hog tsalin abch bna jishee ni bi tz 6/3 shatlaltai 700000 tugrug amidrald unendee hureltsehgui bna manai bguulgiin olon zaluuchuud solongos garaad haralj bna ene tur zasagiin udurdluud Arai dendej bna bid iim hogiin amidralaar amidarsaar bh uu

0  |  0
3(202.126.88.65) 2022 оны 11 сарын 08

жүжигчид наад ажлаа өгчихөө. цалин багатай ийм ажил хийж яана?

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 11 сарын 07

chamaig shaardaxaar ogdog mongo xaa bauna

0  |  0
zochin(106.154.135.35) 2022 оны 11 сарын 07

thalin gehii ene nuhur ajil hiigeech zugeer suuj thalin avna gej yu baidgii thal ugaaj hog theverlej uz thagiin thalingaar ajil j uz mgl cguud minee gudamj talbai hoggui bolgoochood amdarj bga orchnoo hamt olnooro theverlej surchaad turuus thalin nem gej orildoo hog shulsee gudam talbaid zohisgui handag bj yun thalin nem genuu bid uursdu uls hariuthlaga bj ajil hiihgui hogon dotroo amdralj bgaan unen biz huv hun uls hariuthlagatai hamdaj surchaad thalin nem gej uilj muurduu ajil hiihgui bj thalin nem genuu daraa lal buruu bna

1  |  0
Зочин(150.129.140.103) 2022 оны 11 сарын 07

Урд явдаг гэж хуцнаа бас.Урлагийнхан халтуураа хийгээд мөнгө олношдээ,бас болоогүй татвар төлөхгүй тэр мөнгөнөөсөө.

1  |  0
Ард(172.91.183.102) 2022 оны 11 сарын 07

Бүтээмжээ сайжруулчхаад тэгээд цалингаа нэмүүл ээ. Ямар орлого оруулснаа өөрсдөө тооц. Тэгэхгүй бол мөнгийг тарьж ургуулдаггүй юм. Мөнгө хэвлэж инфляцөрдөөд бусдад гай болж болохгүй шүү

1  |  0
1(202.21.109.46) 2022 оны 11 сарын 07

nuurs zes buh avah zuile gadnaas bolon dotroosoo delhiin une yridag mortloo mongol mayagiin tsalin ogch ard olnoo barij bdag uls

0  |  0
hurelsuh(202.21.109.46) 2022 оны 11 сарын 07

2 say bolgo delhiin une yriad mongol tsalin ogdog jishig zovhon mongoldool bna

0  |  1
ЗОЧИН(192.82.84.241) 2022 оны 11 сарын 07

1 сая 500 төгрөг ч багадна. 2 сая л чуутай чаатай.

1  |  1
ЗОЧИН(192.82.84.241) 2022 оны 11 сарын 07

1 сая 500 төгрөг ч багадна. 2 сая л чуутай чаатай.

1  |  1
Top